7 сарын 1. БҮҮ МАРТ – Part 1. Яг юу болсон бэ?

2008 оны 6 дугаар сарын 30-ны өдөр буюу одоогоос яг нэг жилийн өмнө юу болсон бэ?

2008 оны 6 дугаар сарын 30-ны орой 22.00 цагаас эхлэн УИХ-ын ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг телевизээр шууд дамжуулж эхэллээ. Эгч бол сэтгэл гэгэлзээстэй, нүд телевиз ширтээстэй, амьсгал хураацан энэ тэр байж байлаа. Күй ээ, тэгсэн юу болов оо? МАХН-ыг төлөөлж одоогийн БСШУЯ-ны сайд байсхийгээл “өнгөллөө” гэж ирээл ТВ-ийн суваг болгоноос салахаа байцан… Цаг явах тусам уур цээжиндээ багтахаа байж зурагтаа өшиглөх шахав. Арай ч дээ. Манайхан нээрээ яацан мозахист үзэлтэй улс вэ? Доромжлуулж доромжлуулчаал дахиад гээд дайраад байхымаа” гээл өөрөө өөртэйгээ яриал, балаарч өгөв өө.

Тэгсэн, бодоод байсан чинь арай ч үгүй юм аа. Сонгуулийн үеэр портал сайт, чат, форум болгон дээр, ТВ-ийн шууд утасаар хүмүүс авилгачдыг үзэн ядаж байгаагаа илэрхийлж, дахин тэднийг төрд шургачуулахгуйг уриалан дуудаж, төрөөс л холдвол тэдний амь тасарч, хоолныхоо эх үүсвэрээс салах аюултай, дээр нь шууд шоронгийн хаалга татах тул хүн алахаас ч буцахгуй болсон байгааг нь сануулж, хүн бүр бие биедээ сонор, сэрэмжтэй байхыг анхаарулж байсан биш билүү? Тэгвэл яагаад ийм хачин юм болчихвоо? Гүй ээ, ялж болно л доо. Гэхдээ арай ч дээ. Хүүхдийн сургууль, цэцэрлэг, орон сууцны байр болгоны тоглоомын талбай, ер нь Улаанбаатарыг тэр чигээр нь булааж аваад зарчихсан экс Мэр Энхболд, түүний орыг залгамжлагч улаан хацартай, утсан хүүхэлдэй хэн ч билээ, нэр нь хүртэл тогтоогддоггүй, гадаадаар явж, нүд тайлсаар ажил хийлгүй өнгөрөөсөн хөдөөний нэг нөхөр, захын наймаачдаас долоон дор авиртай Арвин авгай, чих дөжиртөл мөнгө тараасныг нь зурагтаар матсаар байтал гараад ирсэн Чойжилсүрэн, хорхог, хоолоор хүмүүсийн ходоодыг хэмжсэн Сүрэнхорол, эзэмшдэг лицензийнхээ газар дээр хятадуураар алт угаалгаж цианитаар Хонгорыг бүхэлд нь хордуулсан Баянмөнх ч билүү, Баттөмөр ч билүү, тэр нэг ичдэггүй нөхөр, Хан-Уулын сонгуулийг өөрийн хатуу хяналтын дор явуулсан экс Засаг дарга…  Бүр нэрийг нь дурсахаас дургуй хүрмээр нөхөд ямар ч өрсөлдөгчгүйгээр 100 хувийн ялалт байгуулсан гэдэгт ухаан хомс хүн ч итгэхээргүй. Тэгсэн чинь улайн цайм л гэдэг чинь ёстой нэг жинхэнэ утгаараа “өнгөлж” байлаа.

Нэт рүү орлоо, форум шалгалаа. Бүгдээрээ л надтай адилхан хараал урсагсан хүмүүс. Тэгэж байтал найз давхиад ороод ирлээ.

Яасан?

Шал дургуй хүрчлээ, Монголоос зайлнаа…

Нээрээ яаж чаджийнаа? Яах уу?

Одоо яахав дээ, чадаж байгаа юманд арга байдаггүй л юм байна.

Бид хоёр нэг иймэрхүү янз муутай яриа эхэлж, зурагт хялайж суутал АН-ын байрны өмнө баахан хүн ирчихсэн сонгуулийн дүнг эсэргүүцсэн ярилцлага өгч байв.

- Өө, явья хоёулаа. Алийн болгон ингэж доромжлуулдаг юм. Ядахнаа нэг ч гэсэн сурвалжчлагчтай таарвал цээжин дотор бугшаад байгаагаа гаргаад хаячихья. Ёстой хамаг бузар булайг нь уудлаад өгье.

Талбай дээр очлоо. Тэгтэл юун АН-ын байр, талбайгаар дүүрэн уурсаж, бухимдсан хүмүүс энд тэнд бөөгнөрөлдөн харуй, бурийд цугларчээ. Тэд миний л адил уурандаа шатаж тэнд очсон байх. Гэхдээ тэнд байсан хүмүүсийн нэг нь ч энэ эсэргүүцэл эцэстээ юу болж хувирахыг төсөөлөө ч үгүй явсан.

Хүмүүс яах ч учраа олохгуй хий бухимдацгааж, өөр хоорондоо элдэв зүйлээр маргаж байсан ч тэднийг нэгтгэж байсан ганц зүйл нь сонгуулийн булхай байлаа. Сонгуулийн булхайг эсэргүүцэн талбай тойрон горойлж байхад ганц, нэг нэр дэвшигчэд талбай дээр ирсэн. Хүмүүс тэднийг бүчин авч сонгуулийн дүнг эсэргүүцэн тэмцэхийг уриалж, хашигиралдан, шуугилдацгаалаа. “Сонгуулийн албан ёсны дүн гараагүй байна, хэрвээ эрх баригчид асуудлыг энэ хэвээр нь үлдээж, хийсэн булхайгаа засахгуй бол маргааш  эндээ цугларч, эсэргүүцлийн жагсаал хийцгээе”. Энэ үгийг сонсоод хүмүүсийн уур улам ихээр дүрэлзэж “маргааш гэхэд луйварчид бүх юмаа бат араанд нь хийчийшдээ, ямааны мах халуун дээрээ гэдэг, бүх балиар юмаа хийж дуусахаас нь өмнө одоо л тэмцэх газар штээ. Биднийг манлайлаад, аваад яваач ээ” хэмээн хашгиралдав. Гэвч нэр дэвшигчид бараг зугтах шахам хүмүүсээс холдоход бөөгнөрсөн олны уур, хилэн улам бадарч тэдний машиныг нь тойрон хаашаа ч явуулахгуй хашгирцгаав. Арга ядахдаа чанга яригчтай машиныг талбай тойруулан эсэргүүцлийн уриа, уриа лоозонтой явууллаа. Бөөгнөрсөн олон машиныг даган жагсалаа. Тэр хооронд нь нэр дэвшигчид машинаа хөдөлгөн, зугтах шахам алга болов.

Хөл толгой, учир замбараа нь мэдэгдэхгүй юм боллоо. Бөөгнөрсөн олонд удирдагч хамгийн ихээр үгүйлэгдэж байлаа. Тэгтэл МАНХ-ынхан Баянгол ресторанд ялалтаа тэмдэглэж, банкет хийж байна гэх сураг сонсогдож, хүмүүс тэр зүг хөдөлллөө. Талбай дээр хэсэгхэн хүн үлдсэн ч бүгд гар, гараасаа барин том, жижиг тойрог үүсгэж АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨ, ЭВ НЭГДЭЛ хэмээн нэгэн дуугаар хашгирч байв. Төдөлгүй төв замын нөгөө талд мөн л ийм уриа хашгирсан “хор дуу” сонсогдоход талбай дээр үлдсэн хүмүүс мөн л тийшээ хөдөлцгөөлөө. Баянголд юу ч болоогүй байсан тул тийшээ очсон хүмүүс буцаж яваа нь энэ юм байж. Замын хоёр талаас нийлсэн бөөгнөрсөн олон Төв шуудангийн өмнөх зам дээр нэгдэж аваад, 4 замын уулзварыг хааж, зам дээр сууцгаалаа. Хүмүүсийн эсэргүүцлийн дуу, хоолой төв замаар нэг тархаж, нэгэн дуугаар лозогнох нь нэн сүртэй. Тэнд бараг 2000 гаруй хүн байсан байх. Гадаадын жуулчид эсэргүүцэгчдийг сонирхон энд, тэндгүй тойрон, зогсох нь зогсож, суух нь сууна. Бүгдээрээ л камер барьсан, бичлэг хийсэн улс. ТВ-гийнхэн ч бүгд ирчихсэн бичээстэй. Цагдаа энд, тэнд байрлал аваастай. Гэхдээ тайван байдлаар жагсагчдын, өөрөөр хэлбэл суугчдын энд тэнд гарч байдлыг хянаж байлаа. Хүмүүс ч түүнд нь дуртай байсан. Янз бүрийн согтуу, солиотой хүмүүс бужигнаан үүсгэх ч юм билүү, цагдаа нар ажлаа сайн хийж байна гээд л ам амандаа магтаалын үг урсагна.

Гэтэл үүрийн 4 цаг 30 минутын орчимд хүмүүсийн бараг тал нь тарчихсан байв. Хүнээр дүүрсэн зузаан тойрог бараг дан эгнээ болжээ. Хүмүүс ч лоозонгоо больж, ямар нэгэн юм хүлээгэстэй. Гэнэтхэн 4 замын уулзварын энд, тэнд автобус зогсож цагдаагийн арми буулаа. Тойрон суусан олныг энд, тэндээс нь цагдаа нар дайрч эр, эмгүй, хөгшин, залуугүй боройхоодон, цементэн дээгүүр чирсээр өнөөх автобусандаа ачиж эхэллээ. Юу болов гэхийн завдалгүй бөөгнөрөн суусан олон үймэж, талын нэг тарж, бөөн юм болов. Хүмүүс эхэндээ баригдсан нэгнийхээ араас цагдаа нартай мөргөлдсөн ч байшингийн булан бүрээс цагдаа нар мөндөр шиг асгарсаар байв. Миний сууж байсан тэр хэсгийн хүмүүс цагдаа нарт хөөгдсөн хэдий ч  мөчөө өгөлгүй Зоригийн хөшөөний өмнө ЭРХ ЧӨЛӨӨ, ЭРХ ЧӨЛӨӨ гэж хашгирсаар байлаа. Бидний дунд сууж байсан нэг муу чөрчгөр, шар залуу цагдаа нарын дунд орчихсон бидэн рүү зааж байх юм. Цагдаа нар бидний зүг давшиллаа. Бидний дундаас баахан хүн баригдлаа. Үлдсэн нь Драмын театр хүртэл зугтацгаав. Ийм муухай юм үзсэн бид хэд бүр ч их уурсаж бууж өгөхгүй хэмээн тохироод эсэргүүцлээ үргэлжлүүлэхээр талбай дээр ирэв. Биднийг талбай дээр ирэхэд ийш, тийшээ зугтсан зарим нэг хүмүүс ирлээ. Цагийн дараа ачигдаж явсан хүмүүсээс ч зарим нэг нь эргэж ирлээ. Тэднийг 100 айлын тэнд аваачиж, баахан зодож байгаад явуулсан гэнэ. Бөөн хөх, няц болсон хүмүүс эргэж ирэв.

Удалгүй ТВ-гийнхэн ч ирлээ. Баахан өширхөж, гоморхсон улс камер руу дайрч, хөх, няц болсон биеэ үзүүллээ.  ТВ-ийнхэн буцлаа. Үүрийн 6 цаг өнгөрч байхад талбай дээр цугласан 40-50 хүний зарим нь ажилтай гээд, зарим нь гэрээрээ орж хувцас хунараа солино гээд, зарим нь 24 цагийн дэлгүүр орж ус ч болохноо олж ирэхээр ийш, тийшээ тарлаа. 20 орчим хүн л талбай дээр үлдлээ. Зүгээр байж байхаар биеийнхээ чилээг гаргаад ордон тойрохоор боллоо. Тэгтэл үүрийн 6 цагт ордныг тойруулаад юу ч үгүй төмөр хашаа хатгаж эхэлсэн байлаа. “Энэ одоо яагаад ингээд байгаан? Ямар нэг юм болох гээд байгаамуу?” гэж бид хэдийг асуухад хашаа барьж байсан улс “мэдэхгүй ээ, гэнэтхэн л биднийг шөнө яаралтай дуудуулж хашаа барих үүрэг өгсийшд” гэдэг юм байна. Бид нэлээн гайхаж байгаад л яваад өглөө.



5 Responses to “7 сарын 1. БҮҮ МАРТ – Part 1. Яг юу болсон бэ?”

  1. Найз чинь says:

    Зарим юмыг жоохон сүр оруулчихжээ. Би бас тэнд чинь байсан. Эсэргүүцлээ илэрхийлж л явсан.

  2. uundaa says:

    …хэхэ, яг 6 сарын 30-нд Европын аваргын финал гээл UB PALACE-д үзэж байсан чинь л С1-ийн дундуур АН энд ч яллаа, тэнд ч яллаа гэж зарлаал тээл хүмүүс бөөнөөрөө алга ташаал уухайлаал байсныг санаж байна, ер нь залуучууд АН-д байсан байх шүү…

  3. Найзад:Найз нь хоносон хүн шүү дээ.
    Уундаа: Харин тийн, ямар сайндаа л тэнд очцон явж байхав дээ

  4. kakadu says:

    Үймээн. Ард түмний бослого биш. АН, бас ИН-ын хүмүүс л байсан. СОнгуульд санал өгсөн нам нь ялагдсанд бухимдсан тийм л хүмүүс байсан. Элбэгдорж өөрийнхөө хэн бэ гэдгийг харуулсан. Олон хүнийг турхирч хаячаад алга болсон нь үнэн биз дээ? Бас тэр Батзандан, Магнай энэ тэр. Бүгд тараа таниулсан. Харин онц байдал, твүүдийг хаасан энэ тэр тухайд. Үгүй тэр онц байдлын хуулинд нь олон нийтийн тв-ээс бусдыг нь хаана гээд заачихсан юм чинь тэгэхээс өөр яахын. Гэтэл үүнийг мэдэн будилж яг тэр өдөр л гэв гэнэт шинэ хууль гаргаад онц байдал зарлаад тв-үүдийг хаачихсан юм шиг яриад байдаг нь ямар учиртай юм бэ? Зөвхөн Элбэгдорж талбай дээр гарч ирж, сонгууль луйвардуулсан гэж хашгирсны төлөө тэнд байсан тархиа угаалгасан улаан фэнүүд нь цөс нь хөөрч, адгуус араатан шиг авирлан үймээн тарьж галдан шатааж байдаг нь юу вэ? Тийм мундаг юм бол хужаагийн элчин сайдын яамыг очоод газартай тэгшлээч. Чадахгүй л дээ, чаддагаараа нэг нэгэндээ л бяраа гаргана… Нохойн баас.

  5. Frank says:

    Газар дээрээс нь сурвалжилсан хүн байх нь. Чи яаж баригдаагүй үлдсэн юм бэ? Тэр л их сонин байна. Нууцаасаа бичээрэй нтр…

Leave a Reply