За ингээд 4 хоног ёстой тархийг маань хүчиндэх шиг болдын байнөө. Улс, оронд маш аймшигтай юм болчоод байхад ганцхан МҮОНРТ-ээр “тасалгааны ургамалыг хэрхэн арчлах вэ” мэтийн нэвтрүүлэг урсаастай. Завсраар нь цагдаагийн нэг хурандаа хошуугаа цорвойлгоостой, нэг мэдрэл муутай нөхөр Батмагнай гэсэн шар малгай өмсөөстэй, хугархай морин хуур барьсан нөхөр уйлаастай, Энхбаяр гэмтэл авсан цагдаа нарыг тасралтгүй эргээстэй. За ёстой, нүд нь балай, чих нь дүлий, хэл нь тасархай гээчийг чинь энэ биеэрээ үздэг юм байна. Тэгтэл нэгэн баатарлаг сэтгүүлч хүний амь нас эрсэдсэн, хүмүүс хоморголон баривчлагдаж, эрүүдэн шүүгдсэн тухай мэдээллийг цацаж орхидог юм байнаа.
Тэгтэл тэр даруй л Ерөнхий сайд, хууль зүйн сайд, цагдаагийн дарга нар нь заалгацан юм шиг яг нэг ижил юмыг хэд хоног давтав. Тэр нь: “Цагдаа хүн буудсан байдгийн бол албан тушаалаасаа буухад бэлэн” гэдэг үгс. Хүний эрхийн хорооныхон саатуулагдсан этгээдүүд өдрийн 3 удаа халуун хоол идэж, цагаан хэрэглэлтэй наран дээр унтаж байгааг биеээрээ шалгаад ирсэн юм гэнээ. Бурхан минь… хүний нүүр шийрлэж болно, гэхдээ яаж ингэж… Хэлэх ч муу үг олдсонгүй.
Онц байдал тогтоохоос өөр арга байгаагүй гэж би бодоод байгаан. Тэр өдөр хийх ёстой ажлаа ном ёсоор нь хийсэн цөөхөн хүний нэг нь Ерөнхийлөгч. Баяр бол юу ч хийгээгүй.
Гэхдээ бараг онцгой байдал тогтоосон нь дээр байсан байх шүү..угаасаа ТВ гэдэг чинь улс төрийн олон мэхт аргын нэг нь болсон энэ үед тийм хэцүү үед бас олон янзын мэдээ гараад бүр ард олныг мунхруулаад хаячихвал /олон янзын л эх сурвалж, олон янзын дарамтаас хамаараад/ бүүр төөрүүгдүүлэх аюултай байсан байхаа…онцгой байдлыг хоцорч авснуу л гэхээс биш ер нь зөв байсан байхдаа…
Найзад: Нээрээ Баяр гарч ирээд ганц үг гээчихээр яахгээд байсын бол доо. Монголыг Орос гээд бодцым шиг байна лээшт. Орос тархиар ажилладаг хүн Монголыг удирдаж чадахгуй ээ
Уундаа: Мэдээллийн хэрэгсэлийг тийм үед хянаж болно л доо. Гэхдээ хүний эрхийг уландаа гишгэх эрхийг эрх баригчид өөрсөдд олгох балиар арга болгосон. Залхаан цээрлүүлэлт гэхиймуу даа
Тэр 3 хоног ч нээрээ их юм амжуулсан байхаа энэ муусайн хэдэн новшнууд. Хамаг юмаа амжуулж дуусмагц хорио цээрээ тавиад үүнээс өөр арга байхгүй гээд хээв нэг хэлж байх нь үнэхээр хөөрхийлөлтэй. Би бас 07/01-нд бодит газар дээр нь очоод үзсэн. Аймшигтай л байсан.