7 сарын 1. БҮҮ МАРТ – Part 4. Хэлмэгдэх шахсан минь…

Онцгой байдал цуцлагдлаа. Монголын сайхан нарлаг, налгар оронд аз жаргалтай амьдрал эргэн ирэв гэнээ. Гадаа гарлаа, хүмүүстэй уулзлаа. Хүн бүр цаанаа л нэг ёозгүй, айдас, хүйдсээр дүүрэн. Хэлэх үг, харьцах хүн, бараг бодол санаанаасаа ч айж байх шиг. Юу вэ, 30-аад онд эргээд ирэв үү дээ бид? гэж бодогдож байсан билээ гэж.

Тэгэж байтал ээлж нь ирлээ. Яахав эгчийг дууддаг юм байна. Өглөө гэрээсээ гараал явжийтал утас тас… 11-тэй дугаар. Гайхаал авлаа:

Аан, Таныг Уянга гэдэг үү? гээл их л уриалгахан асууж байна.

Тийн…

Өө, Тагнуулын ЕГ-аас ярьж байнаа. Тийм албан тушаалтай тэр байна гэдэг байгаа.

Яах гэсийн?

Өөрөөс чинь жаахаан юм тодруулах гэсийн, боломж байна уу? Хаана байна? Унагаараа очоод авчих уу?

Дотор падхийгээл явчив. За, яадаг билээ. Одоо л ачих нь дээ. Хаана хэнийг таньдаг билээ. За байз, би чинь уг нь хэрүүл хийж, чулуу шидэж, амьтан хүнийг турьхирж гүйгээгүй л юмсан.  Гэхдээ цагдаагийнхан бичлэг хийгээд л байсан л даа, гэхдээ тэр чинь талбай дээр шдээ. Би чинь МАХН-ны байрыг ч зүглээгүй хүн шүү дээ. Тэгээд ч цагдаа нар дайны хажуугаар дажин гэгчээр, олны хажуугаар хулгайч, зэлгийч, хутган самууруулагчдаас урьдчилан сэргийлж байгаа юм болов уу л гэж бодсон. Айж, ичих юм хийгээгүй хүн чинь цагдаагийнхны хийж байсан бичлэгээс нүүр, царайгаа нууж зугтаа ч үгүй, тогоо ч үгүй. Тийм ухаан ч байгаагүй. Тэгээд надаар яах гэж байгаа юм бол? Аан… өнөө гарын үсэг. Ер нь жагсаал цуглаан гэдэг чинь замбраагүй явдлаар дүүрэн газар байдаг юм байна лээ. Биднийг хүмүүсийн гарын үсэг цуглуулж байхад хэсэг хүмүүс ирчээд юун гарын үсэг цуглуулаад байгаан? МАХН-ын туршуулууд байна, ямар учиртай хүмүүсийн нэр, регистрийг аваад байгаан? Бид АН –ын гишүүд байна гээл хэрүүл өдөж, хүмүүсийн анхаарлыг өөр тийш нь эргүүлэхийг оролдож байсан. Тэр нь чухам ямар учиртай хүмүүс байсын бүү мэд. Ёстой л нөгөө хутгагчид байх. Сүүлдээ бидний гарын үсэгтэй цаасыг булаалдаж, заримыг нь урж хаясан. Аргаа ядахдаа бид хэд хүмүүсийн гарын үсэгтэй цаасаа хэд хэд хувааж авсан. Энэ янзаараа бүх гарын үсгээ алдаж байхаар, жижиглээд тус тусдаа хадгалвал ядаж бүгдийг нь алдахгуй гэж бодсоных. За энэ хэдэн цаас л эдэнд, бишээ надад гай болоотхож гэж бодлоо. Айсан, сандарсан үед толгой бол компьютер шиг л ажилладаг юм байна лээ.

-  7 сарын 1-ний хэргээр юм уу? Би сэжиглэгдэж байгаам уу?

- Үгүй ээ, гүй. Бидний ажилд туслалцаа үзүүлээч гэж хүсэж байгаа юм.

- За, за. Тэгвэл би өөрөө яваад орчьё.

- За, баярлалаа…

Нэг ийм уриалагхан яриа болоод дууслаа. 2-3 цагийн дараа би Тагнуул дээр очлоо. Намайг дуудсан нөхөр өнөө уриалагхан, эелдэг зангаа алдчихсан юм уу, намайг байцаалтын өрөөнд дагуулж оруулж ирээд, заналхийлээд ч байгаа юм уу, жигтэйхэн ширүүн харьцлаа. Би хэрэлдлээ.

Ямар учраас намайг энд дуудаж байгаа юм, яагаад цагдаа биш, танайх дуудаж байгаа юм?

Бид танаас байцаалт авна

Юун байцаалт? Намайг сэжигтнээр байцаах юм уу?

Юу ч байж болно.

Өө, тэгүүл юу байхаа мэдчээд байцаалт өгье, тэрнээс өмнө байцаалт өгөхөөс татгалзаж байна. Сэжигтнээр юм бол өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж болно биз дээ.

Таны тухай хөдлөшгүй баримт бидэнд хангалттай байгаа. Видео бичлэг, зураг энэ тэр гээд…

Тэгээд юу гэж. Миний зураг хаана ч байж болий шт. Чухам юунд холбогдуулсан зурагийн? Тэрэндээ тулж байгаам бол эхлээд хэргээ нээчээд, сэжигтнээр тогтоочоод, зарлан энэ тэрээ хүргүүл дээ. Тэрнээс наана би хуулийн этгээд биш. Хулийн этгээд болгох гэж байгаам бол уриалга, зарлагатай байжээж л ирнэ шүү. Наад зах нь эрх зүйн туслалцаагаар хангагдах эрхтэй юм байгааз дээ.

За яахав, эхний ээлжинд гэрчийн мэдүүлэг авья. Харин мэдүүлэгээс чинь харж байж яахаа шийднэ гэлээ. Энэ одоо юу гэсэн үг юм бол?

Мань хүн нэг хүнийг дуудаж надаас гэрчийн мэдүүлэг авахууллаа. Нэг айлгаж, нэг зөөллөж, янз бүрийн л тактик хэрэглэж байнаа. Хэнээс санхүүжсэн, хэн зохион байгуулсан, аль нам, хөдөлгөөнийхэв гэх мэтэчлэн хачин, хачин юм асууж байнаа. Гүй, ямар буруу юм хийцийн биш, тоосон ч үгүй. Хамгийн сүүлд нь нэг асуулт тавьжийнаа. “Энэ бүхэн хэнээс болсон гэж та үзэж байна?” Амьхандаа Батзандан, Магнай, эсвэл тэдний сэтгэлд нийцсэн өөр нэг юм хэлэх ёстой юм байлгүй дээ. Би ч яахав, “Ерөнхий сайд С.Баяраас болсоон, тэр хүн яагаад гарч ирж болоогүй юм, тэр чинь ганц МАХН-ны дарга биш, Монгол Улсын Ерөнхий сайд, ЗГ-ын тэргүүн юм байгааз дээ” гээл аваад хаячлаа. Дуусгахаас нь өмнө, өнөөх намайг дуудсан дарга байцаалтын өрөөнд дахин орж ирээд “за ер нь бол бэлтгэлтэй байгаарай, цаашид яаж ч магадгүй шүү, хэрэгтэй бол бид дуудна, дуудсан цагт бэлэн байгаарай” гэж хэлээд гараад явлаа. Үүнийг одоо заналхийлэл гэж ойлгох уу? Хэдий уур хүрч байсан ч нэг юмыг би ямагт хүлээн зөвшөөрдөг. Тагнуул бол Тагнуул. Энэ тохиолдолд Цагдаа биш Тагнуулынхан энэ асуудлыг шалгах нь маш зөв. Гэтэл цагдаа хэргийг эхнээс авахуулаад мөрдөөд байгааг би ердөө ч ойлгоогүй. Цагдаа юу л гэж өөрсдийгөө барьж өгөв гэж. Энэ аймшигтай явдлын үнэн, мөнөнийг тогтоохын тулд мөрдөлтийг явуулах бүх л арга, тактикийг хэрэглэх ёстой гэдэгтэй би санал нэгдэж байлаа. Яс юман дээр яг юу болоод өнгөрсөнийг одоо хүртэл хэн ч хэлж чадахгуй байна.



6 Responses to “7 сарын 1. БҮҮ МАРТ – Part 4. Хэлмэгдэх шахсан минь…”

  1. Найз чинь says:

    Энэ чинь харин сонин юм байна шүү

  2. seriyoz says:

    yostoi duuldaj bgaagyi medee bn

  3. uundaa says:

    …харин баахан бэлэн байдалтай, бэлтгэгдсэн гарууд дунд нь байсан гэсэн..зохион байгуулалттай ч байсан юм шиг…

  4. Мийний амьдрал гээч адал явдлаар дүүрэн шүү дээ

  5. Frank says:

    Бэлтгэлээ базааж дууссан уу? Хаха Тагнуулчидаа гэж… Үлгэр ярьсан улс байх юм даа.

  6. sharavaa says:

    Яг цаг дээрээ тулвал би тань шиг байж чадахгүй юм байнөө их айхаар байнаа.

Leave a Reply