7 сарын 1. БҮҮ МАРТ – Part 5. Дүгнэх арга алга, асуултууд цуварсаар байна.

Гэхдээ энэ бүхнээс төрсөн сэтгэдэл гэвэл “би ч нэг юм мэдээд байгаамаа” гэдэг шиг над шиг юм ч яахав, хууль, эрх зүйгээ халтар ч болов, нэг юм гадарлаад байгаан. Гэтэл тэр шалгалтад бүртгүүлэх гэж, шоу үзэх гэж ирсэн, юугаа ч мэдэхгүй арван жилийн хүүхдүүдийг хэрэгтэн болгоход мөн амархан аа. Хууль гэж чухам юунд зориулагдсаныг мэдэх ч үгүй, мэдлээ гээд ямарч хүртээлгүй, хар ажил хийж яваа, ядуу буурай иргэдийг айлган, юунд ч оруулахад бэлэн байгаа юм шиг санагдсан. Өнөөдрийн шинэ Ерөнхийлөгчийн гаргасан Хүний эрхийн сургалт бол хамгийн зөв хөтөлбөр. Юугаа ч мэдэхгүй улсууд юу руу ч гулсаад орох шиг амархан юм алга, Монголд. Ийм юм чинь нэг чулуу шидсэн гэж хэлүүлэх чинь энүүхэнд юм байна гэж дүгнэхэд хүргэсэн. Ядаж байхад гэрч болохоор нэг ч хүн алга. Миний жишээнээс л харахад “бид, бид” гээд л бичээд байгаа хэрнээ би тэнд бүтэн шөнө, бүтэн өдөр, хамтдаа байсан улсуудын алийг нь ч танихгуй. Зүгээр л “хэн ээ, хэн ээ” л гээд байснаас биш нэр, усаа ч мэдэлцээгүй. Танилцсан нэгнийхээ нэрийг 5 минутын дараа л мартчихна. Аргагуй штээ. Тэр олон хүний алийг нь гэж тогтоох вэ дээ.

Би нэг юмыг ерөөсөө ойлгохгуй байна. Тэр их аймшигтай, цуст мөргөлдөөний үед паниканд орсон шинэхэн цагдаа айж, балмагдсандаа хүн буудцан бол бас ойлгохыг хичээж болохын. Тэгтэл яагаад хамаг юм өнгөрцөн, баларцан хойно, хүнгүй, харанхуй гудамжинд хүнийг нэг, нэгээр нь ангуучлан хороов оо? Би арван цаг хүртэл талбай дээр байхад МАХН-ын байрны 1 давхарын үзүүрийн 2 цонхонд гал авалцаж байсныг мэдэх юм байна. Гэтэл яагаад жагсагчид тэр байр руу бүрэн нэвтэрж ч чадаагүй байхад дээд давхар нь, мансардынхаа хамт юу ч үлдэлгүй түймэрт автав? Угаарын хийд амиа алдсан гэх тэр сурвалжлагч, мэдээж хүмүүсийг нэвтэрч орохоос өмнө МАХН-ын байранд сурвалжлага хийгээд явж байсан байж таарна. Гэтэл яагаад биедээ олон тооны гэмтэлтэйгээр, цоожтой өрөөнд амьсгал хураав? Түймэртэй холбоотой юм харчихсан, янз бүрийн зураг авчихсан юм биш биз? Үймээний үеэр цагдаа нар Филармоны байрнаас тоглолтын хувцас өмсөн зугтаж байгаад баригдсан гэж би сонссон юм байна. Тэгвэл Филармон руу хэн эхэлж нэвтэрсэн юм бэ? Буудуулсан хохирогчийг хүлээн авсан эмч нараас яагаад одоо болтол сурвалжлага авахгуй байна? Энэ мэтэчлэн өчнөөн асуулт ар араасаа цуварсаар байна.

Бас нэг юмыг гайхаад олдоггүй ээ. Өнгөрсөн оны 8 сарын 14-нд бид анхныхаа олимпын алтыг ёслол, төгөлдөр тэмдэглэцгээсэн. Энэ бол хоёр өөр үйл явдал л даа. Гэхдээ бодоод байхад учир шалтгаан, үр дагаварын хувьд яг ижил юм. Ганцхан ялгаа нь нэг нь бачимдсан олон, нөгөө нь бухимдсан олон. Зөвшөөрөлгүй талбай дээр цугларч, үймээн самуун зохион байгуулсан. Мөнгө тараасан, чулуу бэлдсэн гээд л байдаг. Тэгвэл хэний зөвшөөрөлтэй хүмүүс талбай дээр цугларч баяр тэмдэглэсэн болж байна? Цагийн дотор гудамжаар дүүрэн хүн туг, дарцаг болцгоож, машины цонхоор ил гарч, дуут дохио хангинуулсан. Тэгвэл хэний санхүүжилтээр, хаанаас туг, далбаа тараасын? Тэднийг хэн цуглуулсын? Хэн зохион байгуулж машины цуваа үүсгэсэн юм бэ? 7 сарын 1-нд дандаа архичид байсан юм бол 8 сарын 14-нд бас л бүгд халамцацгаасан байсышт. Тэр байтугай Төрийн өндөрлөгүүд нь хүртэл хөлөө ч олохгуй, хэлээ ч олохгуй гарч ирээ биз дээ. Тэд хэний зөвшөөрлөөр дураараа талбай дээр согтуу хөлчүү гарч ирж, цуглааныг удирдсан юм бэ? Тэгвэл Батзандан, Магнай нар эднээс юугаараа ялгатай вэ?

Би хувьдаа ямагт хүчирхийллийн эсрэг байдаг. Асуудлыг шийдэх хамгийн ухаангүй шийдэл бол хувьсгалт тэмцэл гэж зарим ухаантанууд хэлсийм гэнэ билээ. Гэхдээ Монголын ард түмэн, бидний нэгдмэл байх чанар хичнээн хэврэг болохыг харуулсан ганцхан харьцуулалт хиймээр байна. Сонгуулийн булхайг эсэргүүцсэн жагсаал, цуглаан Монголд ганц хоног үргэлжлээл нам. Ард нь 5 хүний алтан амь, нэлээдгүй хүүхэд, залуучуудын хувь заяаг шоронгийн хоригдол болгон хувиргасан. Огт үр дүнгүй гэж хэлж болохгуй л дээ. Бидний тэмцэлийн дүнд төрийн хулгайчдын авир бага ч болов дарагдах хандлага ажиглагдаж байна. Энэ бол эхний алхам. Харин өнөөдөр Иранд үүсээд байгаа нөхцөл байдал ямар байна вэ? Дэлхийн улс, орнууд Монголд үүсээд байсан нөхцөл байдалд төдийлөн ач холбогдол өгөөгүй мөртөө, өнөөдөр Ираныг яагаад ингэж ихээр анхаарна вэ? Эсвэл илүү ашиг, сонирхол явж байдаг юм болов уу? Үгүй байх аа. Тэр ард түмний нэгдмэл чанар маш бат бөх учраас, олон улсын анхаарлыг өөртөө татаж, үндэснийхээ эрх ашгийг хамгаалуулахад ашиглаж чадаж байгаад л гол ялгаа нь байна гэж мөхөс би бодлоо.

Эцэст нь хэлэхэд 7 сарын 1 шиг тийм хар өдөр Монголд бүү давтагдаасай.



7 Responses to “7 сарын 1. БҮҮ МАРТ – Part 5. Дүгнэх арга алга, асуултууд цуварсаар байна.”

  1. Найз чинь says:

    Энэ хэсэг хамгийн их таалагдлаа.

    PS: Блогт чинь RSS Feed байдгүй бололтой. Байнга орж унших төвөгтэй юм даа.

  2. seriyoz says:

    olon asuultuud hariultaa hyleej bn shyy, olon hyn syylee havchaad ih yum nuusan bgaa daa…

  3. Chimedee says:

    Нэг жилийн өмнөх энэ өдөр орой ажлаасаа тараад шоу болно гэсэн сургаар талбай ороод л иргэдийн бухимдал ийм дээрээ тулсныг хэсэгхэн харж зогсож байгаад утаанд нь хамар хоолой хахаж цацан гэрээдээ алхахдаа эцсийн үр дүн нь тийм дээрээ тулна гэдгийг мэдэлгүй америк найздаа монголын нар мандахыг Зайсан дээрээс үзүүлнэ тиймээс маргааш өглөө 5 цагт талбай дээрээс явна гээд тохирчихсон байж билээ.
    За за үнэхээр хэзээ ч мартагдашгүй, мартах ч учиргүй өдөр. Сайхан бичлэг болжээ. Амжилт

  4. uundaa says:

    ..зиаак тэхээр аль өглөө гэрээсээ гарахдаа уншчихаад тухтай дараа сэтгэгдэл бичнээ гээд гарсын хэхэ…лав л яг одоохондоо дүгнэлт өгч бла бла болоход арай л эртдэх байхаа гэж боджийно, хожим хэдэн жилийн дараа тэнд ажиллаж байсан тусгай албаны нэг гар дурсамж номоо бичдэг ч юм ууу, тиймэрхүү нотлох баримтаар л хариу тайлагдах байхда..юутай ч дахиж битгий давтагдаасай, ер нь гэхдээ сургамж болсон гэж боддог…сайхан бичлэг болжээ..амжилт!!!

  5. Найзад: Харин тйимээ. Блогоо боловсронгуй болгох цаг хэрэгтэй байна. Бага багаар сайжруулнаа
    Чимэдээ: Тэгсэн бөөн танк айн…
    Уундаа: Зөндөө сургамж болсоон. Дахиж жагсахгуй гэсэн сургамж биш байх аа. Харин илүү ухаалаг аргаар тэмцэл өрнүүлэх хэрэгтэйг дор бүрнээ ойлгосон. Тэр нь хүчирхийлэл биш, төрийг хянах ард түмний нэгдмэл хүч байх болов уу?

  6. capapcap says:

    Манайхан чинь л өөрсдийгөө баавгай, арслан заан, морин дэл дээр дэлхийн нийт хуурай газрын 1/3 ийг хуссан баатарлаг ард түмэн гэж 803 дахь жилдээ ярьж явна шд. Бид хүчгүй, сул дорой, хувиа бодож довоо шарлуулсан, аминчхан, атаач, жөтөөч тийм л хөгийн ард түмэн шүү дээ!

    Сул дорой уусамтгай! Тэгсэн хэрнээ архи уухаараа, авгай хүүхэддээ агсам согтуу тавихаараа л арслан барс мэт болдог шүү дээ.

  7. Yaruu says:

    Яг тэнд хэн байсан хэн байгаагүй нь тод ш дэ Харин тэр хариултгүй асуултуудын хариулт нийтэд хэзээ ч ирэхгүй болов у ,их юм мэдэх их эрсдэлийг л дагуулна |магадгүй тэр сэтгүүлч| . Эцэст нь хэлэхэд ямар нэг тэмцэл хийвэл эцсийг нь хүртэл л хийх хэрэгтэй байна. Ямар аргаар байх нь чухал биш сэтгэлийн хөдөлгөөнөөр биш Бодож байж хийсэн шийдэлд хүрсэн зүйл хийгээсэй.

Leave a Reply