Өнөөдөр өглөө их чухал ажилтай байсан болохоор урьд шөнө эрт унахаар хэвтлээ. Санаа зовоод ч байгаа юм уу, сэтгэл гэгэлзсээр байгаад шөнө дундаас хойш арай хийж нэг юм дуг хийлээ. Яг нам нойрондоо явж байсан чинь гадаа машины сигнаал “Бийп, би-ийп”. Цочоол орноосоо огло.
- Юу вэ? Яасан бэ? Өө, новш. Яг сайхан унтаж байхад чинь…
Эргээд л хэвтлээ. Гадаа: “Боогий, Боогий!” Машины сигнал “бииип – биииийп”…
- Ёоо, болиосой! Ямар солиотой амьтан бэ?
Хэсэг чимээгүй боллоо. “Ашгүй дээ, нэг юм явчихаж” гэж бодчоол дэрээ засаал, нүдээ аниал, унтахыг хичээв. Гэнэт дахиал: “Бииип – бииииииийд”, “Өөш, Боо-оогий!”… Халамцуу залуу, цахиртсан хоолойгоор чимээ тасарсан гудамж цуурайттал орилсон хэвээр.
“Fu -uck!”. Шууд хараал урсган, хашгирч босоод, балкон руугаа үсрэв.
- Чи муу одоо ганц “Боогий” гээчийг дуудахын тулд бүхэл бүтэн байрыг, хүүхэдтэй, хөгшинтэй нь сэрээдэг хэн бэ! Шөнийн 3 цаг штээ. Тэр айлд чинь хаалга гэж юм байдгийм байгаа биз дээ. Арай ч дээ, миний маргаашийн хөдөлмөрийн хөлсийг төлж өгөөрэй, чи. Зайлахгуй бол архины шил шидлээ шүү…
Хамаг юм хөдөлцөн байхад надтай холбогдоод хэрэггүй шүү. Би нээрээ архины шил шидэж магадгүй гар шүү гэцэн, архирж байгаа арслан шиг царайлаад зогсож байсан чинь “Хөөе, өмдөө өмсөөч” гэдэг байгаа. Харсан чинь эгч “га-га”-тайгаа балкон дээр үнэгүй стрип үзүүлцэн байжийшт.
Тээл нойр хулжцан. Цаг гаруй РС-тэйгээ “нөгөө юмаа хийлээ”. Овоо нойр хүрлээ, унтлаа. 7-д босоол гүйдэг баатар болоол, гараал шогшуулж өгөв. Маршалын сүйрцэн гүүр хүртэл гүйлээ. Хүмүүс их байнөө. Голдуу настай улс. Ганц удаа гарч гүйж байж “манай залуучууд нээрээ эмээ, өвөөгөөсөө “мяа” байхдаа яадгийн” гээл бас шүүмжилцэн энтэр гүйжийн. Тэгсэн Adidas-ын хувцастай, Nike-ийн кеттэй, I-Pod зүүцэн, гартаа цэвэр ус барьцан лаг “загвартай” залуу намайг гүйцэж түрүүлээл, урд гараал гүйжийн. Харваас гүйгээд сурцан залуу, том том үсрээл, усаа уугаал… “Овоошт, залуучууд байшд” гээл амьхандаа мундаг үнэлгээ өгчөөл гүйж байсан чинь миний урд усны хуванцар сав “тас няс” гээл бөмбөрөөл ирлээ. Өө, хөөрхий… Нөгөө лаг залуу чинь уусан усныхаа савыг шууд газар шийдсэн байдгийн. Шууд уур хүрээл савыг нь шүүрч аваал араас нь гүйцэж очоол “хөөе” гэсэн чинь чихэндээ хөгжим зүүчээд сонсохгуй байна. Тохойноос нь татлаа. Нөгөөх нь эргэж хараад, нэг талынхаа чихэвчийг аваад, гайхаал харжийн. “Та хогоо хячлаашт” гээл усных нь савыг өгсөн чинь “юу гээдаагайн? П чинь” гэж хараачаал цаашаа гүйгээд явчихдаг гэнээ.
Өдөр Верандад Бизнес ланч-д орсын. Хамт орох хүмүүсээ хүлээгээл рестораны үүдэн дээр нь борооноос халхалаал зогсжийлаа. Тэгсэн чинь конжом энтэр болцон нэг залуу гарч ирээл хажууд зогслоо. Бас хүн хүлээж байгаа бололтой утсаар яриал” хаана байна” гээл асуугаал байна. Гэнэтхэн л “кхаа түй” болоол явчихаар нь цочоол харсан чинь миний хөлний өмнө нээх том цэр. “Ваа… яажаагайн? Яагаад гадаа нус, цэрээ хаяад, заваараад байгаан? гээл орилсон чинь “сүртэйн, танай гэрийн шалан дээр хайчаа юу?” гээл юу ч болоогүй юм шиг тамхи асаагаал татжийшд. Энэ чинь миний гэр за юу, даан ч ийм юмнуудтай нэг гэрт амьдарч байгаадаа би гутарч үхлээ гэж хэлмээр санагдав.
Орой ажил энтэр гайгүй бүтэмжтэй юм шиг байсан болохоор нь аятайхан болцон, дуу аялцан энтэр, гэр рүүгээ явжийлаа. Бороо ороод нуль түгжрээ байсан болохоор уулзвар арай хийж өнгөрөөл чөлөөтэй зам руу гарч байгаад овоо хурд авлаа. Хүмүүс борооноос зугтаал, замын хажуугаар такси барих гээд сарвагнаастай. Гэнэтхэн урд яваа машин зүв зүгээр явжийснаа, хүмүүсийг хараал гэнэтхэн зогсдог гэнээ. Яг араас нь хусах шахаал, тормоз чахруулаал, бараг шүргээл зогслоо. Шууд өвчин хөдлөөл, хажууд нь гарч зогсож байгаад “чи одоо яаж балайрч байгаан? Устай, хальтиргаатай байхад дохио, зангаа өгч, хурд мурдаа сааруулж зогсож болдоггүй юм уу? Аваари хийлгэх гэжийшд, хүнийг” гэсэн чинь “сүртэйн… аргаа олоол хажуугаар гараал явчин биз” гэдэг гэнээ. Би одоо хотын зохицуулалттай замаар яваад байна уу, бартаат замын ралли хийгээд байна уу?
Бид нар яагаад ийм болцын бэ? Шарав гуай амьд сэрүүн байгаад өнөөгийн Монголын нэг өдөр-ийг зурвал ямар гээчийн зураг гарч ирэх болоо гэж бодлоо. Төсөөлөөд үз дээ. Гадныхны хөгжилтэй, боловсролтой, эелдэг, уриалагханыг нь гайхаал, өөрсдийгөө газар дор ортол нь муулаал байдаг хэрнээ яагаад өөрчиье гэж бодохгуй, заавал муу, муухай амьдрахыг хүсээд байна вэ бид? Амьхандаа нэг хүнээс ч гэсэн иргэншил эхэлнэ гэж боддог хөөн би. Тэгээл нэг Coffee shop-д ороол суухдаа хажуу ширээнийхэнд сайн бацгаана уу гээл мэндэлсэн чинь “өөрий чинь танихгуйм байна” гээд шууд хэг ёг болжийшд. Яагаад ингээд байдгийм болоо? Хэрүүл хийх донтой юм бол уу гэхээр хэрэгтэй газраа хэл ам хийхгүй. Төр ард түмний хяналтад байна гэчээл юу ч хийж, дураараа тонгочиж байсан ус балгацан юм шиг дув дуугай, доромжлуулаал. Тэгчээл төр, төр, төр юу ч хийхгуй байна, тэгээл бид ядуу амьдраад байна гээл гоншигноол. Ард түмний захиалгыг ягштал биелүүлдэг болгохын тулд төртэй бол жинхэнэ хэрүүл хийж байх ёстой бус уу? Ганц нэг хэрүүл, уруул хийснийг нь “аан, энэ муу хэн болчоод олон юм яриад байгаан, тэгэж явсан, ингэж байсан” гээл юу хэлсэнийг нь тунгаахаасаа илүү бушуухан доош нь хийх гээл дайраад унана.
Иргэншил гэж үгийг хэрэглэж эхэлсэн даруйдаа шууд улс төржүүлээл хаяцан. Уг нь иргэншинэ гэдэг маань хүнтэйгээ холбоотой үг биш бил үү? Би бодохдоо хүний эволюцийн дараачийн алхам гэж бодоод байгаашт. Суурин соёл, иргэншилтэй газар энэ эволюци хэдийнээ явагдаж, хүмүүс нь өөр дүр төрхтэй болчоод байхад бид яагаад хувьсаж чадахгуй, бурангуй, бүдүүлэг хэвээрээ байгаад байна вэ? Миний бодлоор Монголчууд бид ямар нэг зүйлээс хамааралтай байхаас үхтлээ айж, хэт индивидуалист үзэлтэй байгаад л хамаг лай ланчиг маань оршоод байх шиг. Гэтэл өнөөгийн нийгмийн байгуулалтад бид бие бенээсээ хамааралгүй орших ямарч үндэсгүй шүү дээ. Хүн нь соёлжиж, иргэншиж байж, нийгмийнхээ хөгжлийг түрнэ, нийгэм нь бүрэн иргэншиж байж төрийнхөө хөгжлийг түрдэг хамаарлын хууль нэгэнт үйлчлээд байхад бид захирагдахгуй гээд яах билээ. Бие даасан, хараат бус чанар гэдэг маань манлайлан, удирдах чадвар дээр л илэрхийлэгдэх ёстойгоос биш нийгмийн харилцаанд байж болох уу? Харин ч харилцан хамааралтай байж энэ нийгмийн тогтолцоо, төр засгийн бодлого, хүний амьдрал илүү хурдтай хөгжих биш үү?
Тэгэхээр хүмүүс ээ, монголчууд аа, ухаан орцгоое. Сайн сайхан бүхнийг бүтээгчид нь өөрсдөө байцгаая. Муу, муухай бүхэнтэй үзэж тарах улаан хэрүүлчид болцгоое. Бие биенээ, хайрлан, хүндэтгэж харилцан хамааралтай амьдарцгаая. Надгүйгээр Та нар хэн юм бэ? Та наргүй бол би юу юм бэ? Тэмцэлгүйгээр энэ амьдрал ямар үнэ цэнэтэй юм бэ? Хайр, хүндэтгэлгүй бол аз жаргал гэдэг хэнд хэрэгтэй юм бэ? С:Баяргүйгээр эрх чөлөөг хэн эрхэмлэх юм бэ? … Өө, юу вэ, хадуураад явчиж, За, за…эцсийн эцэст та, би, бид бүгдээрээ тэр аз жагалыг цогцлоон бүтээх амьд эзэд нь юм шүү. Хувьсацгаах уу?
хэхэхэ, гоё нийтлэл болжээ…чиний эрх бусдын эрхээр хязгаарлагданаа гэж уул нь 10н жилд заадышд, тээд л өөрийгөө л болгож байвуул тэл болжийно гээл бодцон болохоор л ядаж л гэрлэн дохион дээр машинууд нь цагаан шугамааа дарж зогсоол, хүмүүс нь улаан гэрлээр дайруулчих шахаж гүйгээл…Алхам тутамдаа ийм юмтай дайралдаж байгаа болохоор бас бухимдах нь нээх буруу биш ч юм шиг, гэхдээ ингэж бухимдахаар эс эд маань үхэж байгаа гэхээр харамсалтай ч юм шиг..за тэхээр ер нь нэг бясалгал, ариусгал нтрд явдымуу гээд сонирхоод байгаашд хэхэ..
mongoliin udur tutmiin niigmiin heviin uzegdeliig unen buguud hugjilteigeer bichjee. chamtai 100 huvi sanal niilj bna. urgelj buhimdlaa uls turluugee buruu shaahiin orond bid uursdiiguu hugjuulj za yadaj biy biyneee hairladaggui yumaa gehed yadaj hundelj amidarval uls maani hugjih baih daa. Huvisatsgaay. Cyrillic-eer bicheeguid uuchlaarai.
Тэгье ээ.
@bpurev байна. Тамирын адил дэмжиж байна.
Индивид байдал зөвхөн манлайлал дээр ч биш нийгэмд ч хэрэгтэй. Бие даасан хараат бус чанар гэдэг чинь хар амиа хичээнэ гэсэн үг бишшүүдээ. Харамсалтай нь манайд индивид байдлаа бусдын эрхэнд халдаж болдог хувиа хичээсэн үзэл мэтээр ойлгоод байх шиг байгаа юм. Энэ чинь бусдад гай болохгүй өөрийнхөө хүссэн дуртай зүйлээ хийж хуулийн хүрээнд амьдрах хувийн хүний эрх чөлөө шүү дээ. Мэдээж индивид байна гээд дээд албан тушаалтандаа захирагдахгүй дураараа дургина гэсэн үг бас биш. Бусдаасаа зожгирч ганцаараа амьдрана гэсэн үг ч биш. Харин нийгмийн хэт коллектив байдал л хувь хүний эрх чөлөөг хөнддөг гэж Хайекийн Боолчлолд хүрэх зам номонд бий. Хэт коллектив байдал даамжирвал цөөнхийн дарангуйлал, фашизм руу хөтөлдөг гээд байгаа шүү. Өөр олон ч эдийн засаг болон филисофийн мэргэд энэ тухай хэлж байсан. Манайд нэг хэсэг нь өөрийг хэт чөлөөтэй гэж санаад тэрийг бусдын эрхэнд халдах бараг анархи үзэл мэтээр ойлгоцон нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь хэт коллектив, төрөөс юм харж суудаг, төр л амьдралыг нь сайхан болгох юм шиг боддог, төр бүх юманд оролцож сайн зохицуулж байх ёстой юм шиг санадаг өөрсдийн тааруу амьдралаа төр лүү чихдэг нөгөө нэг хэсэг байна. Манайхан бас альтруизмыг их дэмжинэ. Хувь хүн өөрийн үнэт зүйлээ золиосолж бусдын төлөө зүтгэх ёстой юм шиг санадаг. Үндэсний ухамсар, эх орон гэсэн хийрхэлүүд хувь хүнийг өөрийгөө золин бусдын төлөө байхыг шаарддаг. Улс төрчид л энэ сэтгэлгээ дээр нь сайн тоглож байгаа юм. Миний ард түмэн, ард түмнийхээ төлөө гэх мэтээр уянгуулж байгаад улс төрд гараад ирэх. Иргэдийн хөдөлгөөн бас адил. Тэд шударга байдал гээч юмыг ярьдаг боловч тэд өөр зүйлд л санаа тавьж байдаг. Учир нь улс төрчид, энгийн жирийн хүмүүс бүгд л өөрийн эрх ашгаа эхэнд тавьдаг. Дэлхий ийм замаар л эргэдэг шүү дээ.
Бухимдал нь дээшээ тулаад хаашаа хүрч зогсох нь үнэн бүрхэг… , араатанаас дутхааргүй бусдаас илүү гарах гэж, бусдыг муулдаг, жооголдогоо больцгооё… , БИД Ухаан орцгооё!
монголчуудаа гэж…баабарын бичсэнээр сумын урлагын үзлэгээр тайзан дээр дуулагдах дуу уб паласаар нэг хангинаад
клип хийхээрээ нэг сүү хөөрүүлсэн авгай, адуундаа мордсон хархүүгээр монголын урлаг соёл, ахуй, сэтгэлгээ хэмжигдэж байна шд
Harin ingeed l bgaa um daa. Bid nariin ueiin heseg humuus ugaasaa ene uurchlugduj bui niigmiin sacrifice bolj nervteh niguurtai um shig bgaa um. Ene talaar bi bas sayhan bicheed absan.
http://vganzorig.blogspot.com/2009/06/treat-and-be-treated-equally.html
change change change
Уур буримдал өвчин хөдөлгөчдөг зүйлсийг яг л бичсэн байна. Тэр нус, шүлс бол ёооё, ёстой арай ч дээ л гэмээр. Манайхан иргэнших хэрэгтэй гэдэгтэй ч 100% санал нийлж байна. Харин тэр индивид байдлын тухайд бага сага өөрийнхөө бодлийг бичье гэж бодсон чинь дээр нэг зочин нэлээн дэлгэрэнгүй, бас л толгой дохимоор сайхан бичичиж. Иргэншил өөрөө индивид /зөв ухаарсан гэх юмуу/байдлын үр дүн болохоос эв хамтын /ухаарлаар бус хүчээр тулгасан/ үзэл санаанаас үүсэхгүй гэдэг нь гудманд нусаа нийж буй 60тай сэхээтэн гэх өвөө эмээ нараас харагдаж байдаг. Айлгахгүй, дарамтлахгүй, бусдад сайхан болж харагдах гээгүй л бол тэд өнөөх иргэншсэн байдлаа таг мартдаг. /гэхдээ бүх өвөө эмээ нарыг хэлээгүй шүү/. Тэд бол хэт индивиддээ биш, харин ор тас индивид мэдрэмж байхгүйдээ шүлсээ хаяад байгаан. Индивид байдлаа зөв ухаарсан хүн л бусдын индивид байдал, эрх чөлөө, ашиг сонирхлын хүндэтгэх тухай төсөөлөлтэй болно, Бусдыг эрх чөлөөг хүлээн зөвшөөрч байгаа нь зөв харилцан хамаарлын эх үндэс болдог. Нийгэмтэйгээ /за бусад хүмүүстэй гэж болно/ харилцан хамааралтай байна гэдэг нь тухайн нийгмийхээ дүрэм журманд захирагдана л гэсэн үг. Тиймээс индивид хүн ямагт ухаалаг дүрэм журамд захирагддаг, учир нь индивид байдлыг нь тэр дүрэм журам л хамгаалдаг. Юу гэх гээд байнаа гэхээр шүлсээ хаягчид нийгмийн харилцан хамаарлаа индивид мэдрэмж байхгүйгээсээ болоод ухаарахгүй, дүрэм журамд захирагдах хүсэлгүй байна л гэх гэсийн. Бичихгүй гэсэн чинь нэг мэдсэн баахан нуршчихсан байна ш дэ, хэхэ. Нийтлэлийх нь бусад хэсэгт нь хэд хэд толгой дохив, ялангуя улс төртэй хэсэгт бүр их.
Goy niitlel boljee.Sain bichsen bna.
Ёстой одоо яалтай билээ л гэж хэлий да. Худлаа ярих ч яахав би ч гэсэн тэр хог шүлсийг чинь заримдаа хаядаг л да заримдаа сайн хүн болоод хогоо хармаалад л явдаг. Хүмүүсийг ер тэгж ингэж болохгүй гэхээсээ илүү ингэснээс болоод ийм байдалд орж байна гэдгийг нь ойлгох сурталчилгаа л хийсэн нь дээр. Харахыг хүссэн хүсээгүй байдаг л асуудал ш дэ Гэхдээ өөрчилөе гэдэгтэй санал нийлж байна.
За ингээд хамтдаа эволюцид орохоор нэгдсэн хүмүүсдээ талархал илэрхийлье. Үнэндээ асуудал ийм л байна. Би ч бас стресс үүсгэгчдийн нэг нь болчоод яваагаа анзааралгүй өөрийнхөө асуудлыг эн тэргүүн анхаараал явж л байгаа. Яг ийм байдлаараа хэр удаан явах билээ дээ, хэдүүлээ чинь цөөхүүлээ штээ.
Номингэрэлд: Индивид-ийн талаар чиний мөн дээрх зочны тодорхойлолттой санал нэгдэж байнаа. Гэхдээ энэ бичлэг маань индивидийг биш коммюнитийг нь илүүтэй тодотгох зорилготой юм.
Сайн уу? гэхээр өмнөөс олон юм ярих нөхдүүд яг солиотой. Эсүүл 10 жил төгсөөгүй байхөө л гэж боддог юм.
Үнэхээр сайхан бичжээ. Өнөөгийн нийгэм дэх бухимдал мөн, гэхдээ энэ бүхнийг анзаарахаа больж дасч эхэлж байна доо, гэхдээ уусчихаагүй байна