Бид яагаад үхэр монгол гэсэн нэртэй болсон юм бол оо? Үхэр шиг тэнэг гэж байгам уу, үхэр шиг болхи гэж байгаам уу, эсвэл удаан хойрго гэж байгаам уу, сэтгэлийн хөдөлгөөнгүй мангар юм уу, өвдөхөө мэдэхгүй, тэсвэртэй, гүргэр гэсийм болов уу? Эсвэл бид үхэр шиг зөрүүд улс байх. Зөрсөөр байгаад байгаагаа алддаг гэм биш зантайг нь өлгөж аваад ийм хоч зүүлгэсэн бололтой. Ямар ч хувилбар дэвшүүлсэн бай бидэнд өгсөн энэ хоч лав л сайныг илэрхийлээгүй нь ойлгомжтой.
Тэрнийг нь мэдсээр байгаа хэрнээ бид яагаад энэ хочноосоо салах дургуй байгаад байдгийг л би гайхаад барахгуй нь. Бараг л үхэр чинь сайхан амьтан шүү гэх нь халаггүй. Шаварт зоогдчихсон хэр нь Чингисийн Монгол гээл цээжээ дэлдээстэй. Уг нь бол шаварнаасаа гарчаад л ингэж бардамнаж баймаар. Тэгтэл өөрөө ч гарах чадваргүй, хажуудахаа ч гаргахгуй түлхэж унагаана, туслахаар гар сарвайсан нэгнийхээ алга руу нь нулимж орхидог энэ үхэр зангаасаа яаж салах вэ, таминь ээ?…
Хоёр толгой биднийг насаар нь хоолтой байлгана, одоо л идэхгүй бол хямрал гэдэг хадны мангаа идчих гээд байна цаана чинь гээл айлгаал, турхираал, хатгаал… толгой бол мөнхийн угаагаастай. Гэтэл яс юман дээр би авахгуйм бол чи ч авахгуй, тэрэндээ тулах юм бол бүгдийг нь самраад, будаа болгоод хаячихна шүү гэсэн үзэл л ард нь яваад байдаг. Яалтай ч билээ дээ, бидний цөөхөн Монголчууд.
Энэ их баялаг өвөлсөн нь бараг гай болж байх шиг байна бидэнд. Эцэс сүүлдээ том ахынхаа ширүүн харцанд өртөөдхөв. Тэгээд л хөгжлийн бодлого ярихаараа л “хоёр толгой”. Тэрнээс өөр ямар ч хөшүүргэ алга юм гэнэ. Нэгэн бодлын энэ их баялаг ордуудыг нээж, олоогүй байсан нь ч дээр юм шиг. Ерөөсөө явж, явж илрээд байгаа энэ ордууд бидний нүдийг таглаж, чихийг бөглөж, тархийг маань царцаагаад хаячихлаа. Энэнээс л болж бид өөр юм харж, өөрөөр сэтгэж, хуучин цагт нэрэллэгддэг байсанчлан “арын хаалга”-наас өөр ямар ч гарах гарц, үүд, хаалгыг онгойлгож чадахаа байчихаж.
Эрт цагаас эхлэн Монголчуудыг алтан дээр суусан гуйлгачид гэж нэрлэжээ. Энэ ямар утгатайг ингэж нэрлэсэн улс, орнууд нь сайн мэдэж байж. Алаашайн хязгаар, Урумчийн Алтайн уулсаас авахуулаад, зүүнчээ Хятадын цагаан хэрэмийн хормойг шүргэж, баруун тийшээ Балтын тэнгис хүрч, хойд зүг рүүгээ Сибирийн тайгыг тэр чигт нь бүрхэж байсан Их улсын маань туурга, монголчууд бидний үхэр сэтгэхүйгээс болж тасдагтан бусдын идэш болжээ. Дэлхийн түүхэнд Монгол үндэстэн рүү зэр, зэвсэг агсаж, эзэрхийлэхээр дайрсан нэг ч улс, гүрэн байхгуй. Харин бид өөр хоорондоо алалдаж амьтдын аманд өөрсдөө л гүйгээд орчихсон гашуун сургамжийг Монголын түүх бүрнээ илчилнэ. Харин хаа очиж Тэнгэрийн ивээлээр ч юм уу, их хаадын маань сүнс биднийг нэг юм хамгаалж гарсаных уу, Монгол гэдэг үндэстэн энэ алтан дэлхийд орших хувь ерөөлтэй үлдэж. Өвөгчүүл маань монголчууд бидний энэ үхэр сэтгэхүй арилтал өв хөрөнгөө уудчиж болохгуйг мэдэж байсан учраас тэр их өв баялгаа ашиглах зөв цаг, үеийг нь иртэл хав дарж хэвтсээр өдйи хүргэжээ. Харин өнөөдөр бид газрын доорх баялгаа ашиглахад бэлэн болсон үү? Уул, усаа эргүүлж, газар шороогоо хэмлэхдээ тултал ядарсан гэж үү? Өнөөдрийн цаг үе, төр засаг ийм тогтворгүй, улс төр гэдэг хэдхэн хүний халаасанд явж байхад бид уул, уурхайн орд газруудаа яаравчлан ашиггүй наймаанд оруулах хэрэг байна уу? Уул уурхайн салбар эдийн засгийн томоохон хөшүүрэг болох нь маргашгүй үнэн боловч өнөөдрийн энэ цаг үед, улс төрд явагдаж байгаа эрх мэдлийн төлөөх чимээгүй дайны зэвсэг болгоход зориулагдах ёстой гэж үү?
Нэгэнт л бидний цаг үед газрын доорх баялгаа ашиглах нь нэн аюул, хохирлыг дагуулахаар тийм дүр зураг бэлнээ бүрдчээд байхад бид юу руу ингэтлээ яаран зүтгэнэ вэ? Рио Тинто гарчуул бид хамгаа алдана, хэн ч манайд хөрөнгө оруулахгуй, тэгээд өнөөх хав дарж суугаа баялаг маань ямар ч үнэ цэнэгүй эд болох юм гэнэ. Зөвхөн энэ гэрээг хийхийн тулд 10 гаруй жил зарж, өч төчнөөн хөрөнгө мөнгөө гарздчаад хоосон хоцорвол хөрөнгө оруулагчид Монголд итгэх итгэлгүй болох нь мэдээж. Гэхдээ бид өөрсдийнхөө нөхцөлийг тусгасан гэрээний загвараа бэлдчээд сууж байх ёстой байтал яагаад Рио Тинтогийн өргөн барьсан гэрээний төслийг хэлэлцээд суухдаа хүрэв? Үүнийг засья гэвэл бид үндэсний ашиг сонирхолыг бүрэн хангасан ашигтай наймааны гэрээ, хэлцэлээ бэлтгэчээд, хөрөнгө оруулагчдад тендерт оролцох эрхийг нээлттэй орхих нь зөв болох байх. Хүсэл байгаад чадал нь хүрвэл бидний нөхцөлөөр хэлцэл хийнэ биз. Энэ байдлаас үүдээд дахиад 10-аас 15 жил алдана л даа. Гэлээ гээд хөрсөн доорх эд баялаг, байгаль дэлхий тэр хэвээрээ л байж байна. Энэ хугацаанд төр засаг нь бага ч гэсэн цэвэршчихсэн, уул уурхайн салбар эрх мэдэлтнуудийн хөзрийн мод болж чадахгуйд хүрсэн байна гэж найдаж байна. Ядаж Монголчууд маань баялгаа ашиглах хэмжээний эрдэм мэдлэгтэй болсон байх болов уу?
Хамгийн энгийн жишээ татахад оросод сурч байгаа монгол оюутнууд яг адилхан аргаар амь зуудаг. Тэр нь үслэг эдлэлийн наймаа. Тэнд сурч байгаа цөөхөн хэдэн монгол нэг нь нөгөөгийнхөө өмнүүр орж барааныхаа үнийг унаган зардаг. Ингэсээр байгаад монголчуудын занг мэддэг болсон орос наймаачид үслэг эдлэлийнх нь үнийг нэгэн зэрэг навс унагаж ямар ч үнэ хүрэхгүй болсон хойно нь барааг нь бөөндөж авдаг. Доржийн ч бай, Дулмаагийн ч бай бараа нэгэнт хэрэгцээтэй байхад, аль алиных нь бараа зарагдах боломжтойг мэдсээр байж тэд бие биенээ устган унагахад бэлэн байдаг. Бид бүгдээрээ л үүнийг мэдэж байгаа. Тэгтэл Оросод хэдэн мянгаараа наймаа, арилжаа хийж амьдардаг төлөгүүдийн зардаг бараа оросын аль ч хотод очсон нэг л тогтсон үнэтэй. Тэдний зардаг барааны үнийг унагаах бодлого хэзээ ч амжилт олоогүй. Бүр хэзээ ч шүү.
Яг л ийм асуудал манай улс төрд болоод байна. Эхнээсээ л ийм нөхцөлтэй, ингэнэ, тэгээд бид 50 хувийг нь авна гээл сууж байсан бол хөрөнгө оруулагчид одоогийнх шигээ заваарахгуй л байсан байх. Яахав, өнөө хэдэн улс төрийн бүлэглэлүүд нь бие биенийхээ өмнүүр гүйж орж би энийг чинь ингээд 34 хувь дээр тохироод өгье, над харин тэдэн хувь, төдөн цаас, сонгуульд ийм хандив, надад ийм санхүүжилт гэж сармагчилж явсаар байгаад эцэст нь өөрсдийнхөө дунд яс хаяуулж орхисон. Тэгээд л гэнэтхэн хагарч үхтлээ баяжаад, хаан шиг амьдрана гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөн хамаг юмаараа дэнчин тавьчихсан улсууд чинь арааныхаа зуултаа тийм амархан тавьж өгөхгүй л байгаад байна.
Хамгийн эмзэглэмээр нь тогтвортой байдлын гэрээ. Оюу Толгойн гэрээ бол бүх юмны эхлэл, бусад салбарт хийх цаашдын бүхий л хамтын ажиллагааны гэрээний жишиг болох гээд байдаг. Ашиглах орд, олборлох минерал, газар орчин, гээд бүх юм өөр байхад яагаад ганцхан гэрээний загварыг бусад нь автоматаар дагах ёстой юм бэ? Салж унахаа шахсан сарампай сагсанд бүх өндөгөө хийгээд авч явах гээд байгаа ийм үхэр сэтгэхүй биднээс л гарах байх. Сагс хэмхэрч, сэнж нь тасархад авч яваа бүх өндөгнүүд нь бяц үсэрнэ гэдгийг мэдсээр байж яагаад ийм гажиг зүйл хийх гээд улайралдана вэ? Зүй нь бол өндөгнүүдээ олон янзын сагсанд тарааж, хамтдаа зөөж гэмээн учрах эрсдэлийг багасна биз дээ. Нэг нь бүдчин унаж сагстай өндөгөө хагаллаа гэхэд арав нь бүрэн, бүтнээр нь аваад л ирэн шүү дээ.
Яг өнөөдөр яаран хөдөлж алтаа алдаж байхаар ахиад 10 жил дараад хэвтчихэд нэг их буруутаад байхгуй л гэж би бодож байна. Энэ уул, уурхайг дагасан солирол хэсэгтээ зогсчихвол Монголчууд бид баялгаа цөлмөх биш, баялаг бүтээх билгийн нүдээ нээж, оюуны манлайг авчрах ч юм билүү. Яагаад болохгуй гэж, яагаад бид чадахгуй гэж, яагаад бид дандаа өөрсдийгөө басаж байх ёстой гэж. Яг өнөөдөр хөрөнгө мөнгөө уул уурхайд биш өөр юманд оруулж богинохоон хугацаанд мөнгөний тасралтгүй урсгал, зах зээлийн тогтвортой эргэлт үүсгэх зөндөө л юм байна шүү дээ. Бэлэн гоймон хурдан болдог ч хоол болдоггүйн дээр ходоодыг маань алдаг. Түүнтэй адил гэнэтхэн сайхан амьдралд хүрэх хэнээрхэлээсээ салаад, нүдээ нэг сайхан нухлаад алсын барааг нэг ширтэцгээе. Орд газар биш, оргүй хоосон юман дээр мөнгө босгох арга зам зөндөө байгаа. Бэлэн амьдрал бишрээд сохорчихоод яваа бол урьд нь огт анзаарч хараагүй мөнгө газраар нэг хэвтэж байгааг олж харцгаая, сэтгэцгээе, ухаанаа уралдуулцгаая, бие бие түшье, татья. Хамгийн гол нь бизнест оролцогч тал бүр харилцан ашигтай байж сая жинхэнэ амжилттай бизнес болдог, харин шударга оролцвол тогтвортой бизнес болдог гэдгийг ухаарцгаая. Тэгэхээр мөнгө хаана байна? Энэ талаар дараачийн нийтлэлээрээ ярилцацгаая.
“Бэлэн гоймон хурдан болдог ч хоол болдоггүйн дээр ходоодыг маань алдаг” – энэ үнэхээр гоё зүйрлэл болжээ. Үнэхээр ч яг одоогийн нөхцөл байдлыг харвал өөрсдөө гүрийгээд суучихмаар ч юм шиг, тэгээд нөгөө хэд нь явуул яваад, хэдэн жилийн дараа өөр зоригтой нь авуул ав ч юм шиг санагдаж байгаа л даа. Гэхдээ Баабарын бичсэн нэг нийтлэлийг уншаад үзээрэй, тэрийг уншихаар цаг алдах тусам улам ихийг алдаж байгаа дээр нь улам эрсдэлтэй нөхцлийг бий болгож байна гэж тайлбарласан байдаг. Рио, Айвонхой ч юм уу гараад явсан оронд нь орж ирэх компани нь Хятадын төрийн мэдлийн компани байх нь тодорхой гэдгийг тэнд тодорхой бичсэн байсан, энэ нь эргээгээд манай улс бүр бараг 100 хувь урд хөршийнхөө хараат /эдийн засаг ч бай, худалдааны ч бай, бараг улс төрийн ч гэсэн!!!!/ болох аюулд унагах гээд байна гэсэн утгатай л даа. Тэгээд бодохоор, бусад улсуудын туршлагыг харахаар энэ бараг хамгийн зөв сонголт ч юм шиг болчихоод байгаа юм, гэхдээ төр маань мэдэж байгаа байлгүйдээ, хамгийн зөв сонголтыг хийсэн эсэхийг эсвэл алдсан эсэхийг цаг хугацаа бидэнд харуулна биз. гэхдээ тэр үе ирэхэд хэзээ ч засч болохгүйгээр алдсан байхвий гэж бас айж байна!!!
Гоё нийтлэл болжээ, үнэхээр гоё..тэр зүйрлэлүүд, ишлэлүүд бол тасархай, энэ талаар бичсэн хамгийн сайн нийтлэлүүдийн нэг…нээрээ үхэр гэдгийг үхэл гэдэгтэй холбоотой гэж хальт сонссон юм байна, тангад ч бил үү үхэр гэдгийг үхэл болгосон энээ тэрээ гээл мэдкүэй хэхэ, за амжилт!!!
Энэ талаар сайн мэдээлэл байхгүй учираас хэлэхэд хэцүү юм. Гэхдээ ямар ч л байсан тэр газар доор буй зүйл чинь бидний өмч . Тэгэхээр зөв бас зохистой шийдвэрт хүрээсэй гэж бодож байна.Гэхдээ л …
Odoo baruuniihantai hamtran uhahgui bol oros haytaduud uhah n todorhoi. negent ene ikh bayalagtai n todorhoi bol uhahaas ch uur arga baihgui. udah tusam ulus maani ulam l ikh oros hyatadin urund orchih magadaltai.
Хэнээтэй нөхөд уншаад юу ч ойлгохгүй нийтлэл байна. Харин хэнээрхэл бус эрүүл ухаан чиний хэлээд байгаатай 100% санал нэгдэх буйзаа. Бид бол баялгаа бараад бадар барих үедээ тархируугаа шааж тэгэх минь яав гэж бодох тэнэг нөхдүүд шүүдээ. Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэдэг туйлын үнэн ажгуу…
Цаг хугацаа бүхнийг харуулах л үлдэж дээ