Цуврал 1: Хотын Мэр болж мөрөөдсөн нь.
Хүний мөрөөдөлд хязгаар гэж үгүй юм даа. Эгч хүүхэн бол агуу мөрөөдөгчдийн нэг гэж байгаа. За тэгээд, мөрөөдхөөрөө явж өгнө шүү дээ. Энэ олон мөрөөдөл дундаас хий хоосон мөрөөдөл биш, хийж болох мөрөөдөл бол зөндөө. За тэгэхээр, бодитой болгож болох мөрөөдлүүдээр минь хамтдаа аялцгаая хэмээн та бүхнийгээ урих байна.
Өдөр тутмын амьдралын маань сайнтай ч, саартай ч шууд хамааралтай зүйл бол их хотын маань тулгамдсан асуудлууд гэдэг нь хэнд ч ойлгомжтой билээ. Хичнээн голж, гоочиллоо ч “сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь” л гэдэг шиг утаатай, түгжрээтэй ч гэсэн миний л Улаанбаатар юм даа. Уур, ууцаартай их хотын маань иргэн бид мянгантаа харааж, ерөөгөөд ч орон, гэрээ өөрсдөө л өөд нь татаж авахгуй бол бидний амьдрал улам л доройтсон хэвээр байнх нь мэдээж. За, тэгээд дээгүүр залраад авсан төрийн луварчдын царайг харах юм бол энэ нас бүү хэл хойч үеийн маань ч нас гүйцэхгүй нь нэгэнт тодорхой болжээ.
Тийм болохоор миний бие Улаанбаатар хотын Мэр болохоор шийдэв. Шинэнхэн ажлаа авсан Хотын Мэр надад юу байна? Зах хязгаараа алдсан гэр хороолол, ямарч арчилгаагүй бохир, харанхуй гудамжууд, завсар, зайгүй чихээстэй замын түгжрэл, утаа гээд авах юм нэг ч алга. Би боджийн. Ажлаа юунаас эхлэх вэ гэж… Ажлаа хотын төвийн үзэмжийг сайжруулахаас эхэлнээ. Яаж гэж үү? Ингэнэ…
Хотын төв.
Манай хотын төв гэдэг нь Сүхбаатарын талбайг тойрсон жижигхэн бүс газар байдаг юм байна. Төрийн ордоноо тойроод хамаг л яам, тамгын газрууд, агентлаг, улсын их, дээд сургуулиуд, арилжааны банкууд гэхчлэн бүгд нэг дор чихчихжээ. Үүнийгээ дагаад Худалдааны төв, ресторан, кафе, цэнгээний болон үйлчилгээний бусад газрууд нь нэг дор шавчихаж. Эдийн засгийн эргэлт үүсгэж байгаа гол цөм нь юм болохоор арга ч үгүй биз. Тэгэхлээр хөдөлгөөний нягтрал яг энүүхэн хэсэг газар бөөгнөрч, бөглөрөөд байдаг юм байна. Өглөө ажил, хичээл, сургуулиуд яг нэг цагт эхэлж бүгд нэг цэг рүү чихнэ. Орой бүх юм нэг цагт дуусаж бүгд л нэгэн зэрэг шахам өнөө бөглөөсөө гарах гэж шахцалдаж, зодолдоно. Төрийн үйлчилгээ нь хүнд сурталтай, нааш цааш нь бичиг цаас зөөх гэсээр хүмүүс хувь, хувьсгалын ажлаар бүгдээрээ л энэ нэг газраа холхилдоно. Захиргааны ажлыг цахим хэлбэрээр явуулаад байх аргаа олохгуй, цаасны үйлдвэрлэлийг эргэлдүүлдэг хэдэн төрийн байгууллагууд нь бараг бүгдээрээ хэрэм, цайзаар өөрсдийгөө хашчихсан, машины зогсоол байтугай, бөгс эргэх ч зай алга. Ядаж байхад Улаанбаатарчууд бид 200 метр хүрэхтэй, үгүйтэй газар заавал машинаар яваад сурчихсан цамаан зантайг ч хэлэх үү. Ямарч улсын нийслэл хот өөрийн гэсэн дүр төрхтэй байдаг. Харин манайд хотын төвийн хуучны загтвартай байшингуутай нь зэрэгцээд, бүр тэр байтугай төв талбагаа тойроод өндөр, өндөр барилгууд шавуулчихсан, өөрийн гэсэн ямар ч өнгө төрх гэж юм байхгуй, ямарч утга алга.
Тэгэхлээр Талбайн хажууд баригдсан Шангри Лаг-ийн байрилгын дайтай нэг том байрыг Толгойтоос цааш гаргаж барина. Тэнд дулаан, цахилгааны шугам сүлжээ хүрчихсэн учраас тэгэж тооцож байгаа юм. Тэгээд төрийн бүхий л яам, тамгын газруудыг, агентлагуудтай нь хамт тэр байранд нь оруулнаа. Нэг байгууллага ойролцоогоор 100-150 хүнтэй гэж тооцооход тэрхүү том байгууламжийн нэг давхарт нь нэг байгууллага орж үйл ажиллагаагаа явуулах бүрэн бололцоотой. Дор хаяж 20 давхар барилга байх юм шүү дээ. Нэг дор байрлах учраас хүмүүсийг нааш, цааш нь хөлхүүлж, чирэгдэл учруулах нь ч багасна. Ядаж нэгдсэн дата сүлжээ байгуулж, бичиг цаас шидэлцэх ажлаа цахим хэлбэрт оруулж, төвлөрүүлэх боломжтой болно. Сүлжээний холболтын зардал нь хямд тусна биз дээ? За тэгээд тэр байранд нь томоохон хурлын болоод янз бүрийн арга хэмжээ явуулах байр танхимтай баригдах учраас энээ, тэрээ сургалт, семинарт илүү зарлага гаргахгуй. Нэгэнт тийм том байгууламж барих учраас бүгдэд хүртээмжтэй машины зогсоол болон бусад шаардлагатай зүйлүүдийг тойруулж барих ажлыг төлөвлөгөөндөө оруулна. Төрийн захиргааны ажил, үйлчилгээ нэг дор ингэж төвлөрсөнөөр тэдний хооронд хийгддэг мөнгөн гүйлгээ, үйлчилгээний хураамж зэргээр нь үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг банкныхан өөрсдийн хөрөнгө оруулалтаар тийшээгээ шинэ салбаруудаа нээх нь ойлгомжтой. За тэгээд, зах зээлийн хуулийн дагуу интернэт хангамжийн, бичиг хэрэгсэлийн гэхчлэн арилжааны байгууллагуудаас авахуулаад ресторан, кафенууд гээд үйлчилгээний бусад газрууд ч бий болно. Төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны хотхон, хорооллууд ч хэрэгцээгээ дагаад тэр хавиар баригдана. Байрлалаасаа шалтгаалаад үнэ нь ч хямд байх болов уу. Цэцэрлэг, сургуулиуд ч автоматаар бий болно. Нэгэнт хотоос зайтай байх учраас тэр хавиар ажиллах төр болон хувийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид цайны цагаар гарах, ойр зуурын ажил төрлөө амжуулах энэ тэр гээд гарч, орж гүйлдээд байхгуй. Хадам ээжүүд дэлгүүр хүргээд аль гээд дарамтлаад байж ч чадахгуй болно. Цаг ашиглалт сайжирч, ажлын үзүүлэлт эрчимтэйгээр дээшилнэ. Төрийн үйлчилгээ авах гэж очсон хүмүүс ч гэсэн нэгэнт л ажил хөөцөлдөж хол газар явсан бол нэг дор, нэг мөсөн бүх зүйлээ амжуулж авахыг хичээнэ. Тэгэхийн тулд бичиг баримтаа бүрдэл болгож, өөрсдийнхөө болон бусдын ажилд хүндэтгэлтэй, хариуцлагатай хандаж сурна. Нэг юм нь дутчихлаа гээд л хол газар нааш, цаашаа давхиад байхгуй л байх. Сар жил дамнан, олон дахин явж, яршиг төвөг болох юмгүй, ёстой нөгөө нэг цэгийн үйлчилгэээ гээч нь бүрэн утгаараа бий болно.
За тэгээд, хоосроод үлдсэн яам, тамгын газруудын хуучин байруудыг нээлттэй дуудлага худалдаанд оруулнаа. Дэлхийн томоохон зочид буудал, худалдааны төвүүдийн сүлжээ байгууллагууд хамгийн тансаг байрлалтай хуучны барилгуудыг үнэ хаяж аваад өөрсдийн салбараа нээх нь тэдгээрийн хувьд бизнесийн нэр төрийн хэрэг учраас тэд заавал авна. Дэлхийн томчууд улс, орнуудын нийслэл дэх хамгийн ашигтай, төв газруудад хөрөнгөө цацдаг ийм л жаяг нэгэнт тогтсон учраас тэгэж үзэж байна би. Тэгээд ч уул уурхайн салбарын хөгжлийг дагаад Монгол Улсад үүсэх эдийн засгийн үзүүлэлтийг өндрөөр тооцож, хөрөнгө оруулалт хийх сонирхол тун удахгуй бий болох нь мэдээж. Гэхдээ худалдан авагчдад нэг л шаардлага тавина. Хуучин, яам тамгын газруудыг шинэчлэн засварлахдаа тухайн барилгын түүхэн онцлогийг алдагдуулахгуй бөгөөд ренисанс стилээр заснаа гэж тохиролцоно. Тэгэнгүүт Гадаад хэргийн яам л гэхэд ямар гээчийн сайхан юм болж хувирахыг та нар нэг төсөөлөөд үз дээ. Аан, тэгэхдээ бүгдийг нь биш. Улс, үндэстний бахархалт, соёл урлагийн баялаг сан хөмрөгөө хөгжүүлэх, түүгээрээ мөнгө босгох аргыг тооцноо. Занабазарын музейг одоогийн Хууль зүй дотоод хэргийн яам руу нүүлгэн шилжүүлэх жишээтэй. Яахлаараа манай улсын ганц дүрслэх урлагийн үнэт үзмэрүүд нэгэн томоохон даргын зуслангийн шилтгээнээс долоон дор газар тоос, шороонд дарагдаад хэвтэж байх ёстой юм бэ? Харин Тагнуулын газрыг подвалд нь байдаг гэгддэг нууц шоронтой, юутай хээтэй нь шууд музей болгоно. Тэртээх үеийн харгислал, төрийн завхарлын бузар, булайг харуулсан үзмэрүүдийг дэлгэн тавибал жуулчдын хөл тасрахгуй. За, ингэснийхээ дараа засгаас засгийн үед хувааж аваад, шороо буулгачихаад хадгалаад байгаа хотын төв дэх газруудыг бол дээрэмчин компаниудаас шууд буцааж авна. Хоёр жилийн дотор ашиглаагүй газруудыг хурааж авдаг хууль, дүрэм байдаг биз дээ? Яахлаараа тэд 10-20 жил хамгийн ашигтай газруудыг дараад хэвтээд байдаг юм? За тэгээд, тэр газрууддаа харин зөвхөн машины зогсоол барих зөвшөөрөл олгоно. Доошоогоо 2-3 давхар, дээшээ 1-2 давхар машины зогсоолд зориулагдсан битүү шилэн байгууламжууд хотын төвөөр бий болно. Харин гадна тал болон хамгийн дээд давхар буюу байгууламжийн гадаргуу хэсгийг бичил цэцэрлэгт хүрээлэн, бичил спортын талбайн зориулалтаар барих жишээтэй. Тэгээд тухайн компани яг зориулалтын дагуу барилгаа барьсан бол тэр цэцэлэгт хүрээлэндээ тохирсон үйлчилгээ явуулах эрхийг нь олгоно. Дэлгүүр, ресторан ажлуулж, софт теннисний талбай түрээслүүлэх гэхчлэн хөөрхөн бизнес үүсэх учраас тухайн компани эзэмшилд нь байгаа бичил цэцэрлэгт хүрээлэнгээ дээд зэргээр арчилж, гоёмсог байлгах нь мэдээж. Хуулийг уландаа гишгэж сургууль, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбайг булааж барилга барьсан компаниудаас нөхөн олговор шаардана. Тэгээд ч тэд хэндээ хэдэн цаасны хахууль өгч бантан хутгасан нь өөрсдийнх нь асуудал. Шуух, цагдаагаараа явна л биз. Тэдний хийсэн бантан хотынхон бидэн падлий ч алга. Бид аавахыгаа л авна. Харин ч тэд бие биенээ илчилж өгөх сайн талтай. За, тэр нөхөн олговроор хуримтлагдсан хөрөнгөөрөө хорооллын доторх байрнуудын тохижилтыг дээд зэргээр гүйцэтгэнэ. Шинээр экстерьер засал хийж хотынхоо үзэмжийг сайжруулна. Оросын ядарсан жижиг хотуудын нэг болсон хэвээрээ, энэ хэдэн хрущёвктайгаа байгаад байж болохгуй биз дээ? Байрнуудын дунд олон давхар бүхий машины битүү зогсоолуудыг барьж өгнө. “No parking, no business” гэдэг алтан зарчим бий шүү дээ. Бас л яг адилхан, доошоо 2-3 давхар, дээшээ 1-2 давхар. Харин дээр нь хүүхдийн тоглоомын болон спортын талбай байгуулна. Ингэвэл хүүхдүүд өөрсдийн эзэмшил талбайтай, тоглож наадах орчинтой, машинд дайруулчих гээд гүйлдээд байхгуй, аюулгүй орчин бүрдэнэ. Сингапурт яг л ийм байдаг юм билээ. За, ингээд баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх төв замыг хаана. Тухайн нутаг, дэвсгэрт амьдардаг оршин суугчдыг тодорхой цаг зааж, сөөлжиж оруулж, гаргана. Төв замаар ердөө том оврын нийтийн тээврийн хэрэгсэл, тусгай зөвшөөрөл бүхий такси компанийн унаа, тэрэг үйлчилгээ явуулах эрхтэй байна. Тэрхүү такси компаниуд нь эксклюзив эрх авсаныхаа хувьд Mercedes-Benz, BMW зэрэг гоёмсог унаагаар маш өндөр үнэтэй үйлчилгээ үзүүлж, улсад өндөр татвар төлнө. Сачий нь хүрсэн нэг нь хотын төвөөр такси хөлөглөж, бусад нь нийтийн тээврээр зорчих болно. Ойрхон газар явгаар явж сурна. Өнөө хөшчихсөн, хойрго байдлаасаа гарч эрүүл байх нөхцөл бүрдэнэ. Парис, Ром гэхчлэн дэлхийн том хотуудаар хөлийн тавхайгаа эргэтэл явган явдаг л юм байх чинь билээ. Бид яагаад чадахгуй гэж? Өнгөрдөг зун зам засварын ажлаар төв замыг хаахад болоод л байсан шүү дээ. Харин ч бүр өргөн түмний зугаалга шахуу юм болж, хотын төв гудамж дагаад нэг л тайван, сайхан орчин бий болчихсон байсан. За, ингээд хотын төв маань зөвхөн худалдааны том төвүүд, үнэтэй ресторан, цэнгээний газрууд, жижиг том үйлчилгээ төвлөрсөн, шинэчлэсэн гоёмсог экстерьер бүхий хуучны байшингуудтай, араар нь залгаж барьсан өндөр шилэн барилгууд ярайна, жуулчид, гийчид, бидэндээ ч тааламжтай commercial төв болно. Харин Толгойтоос цаашаа том, том шилэн барилга сүндэрлэсэн орчин үеийн business төв болно.
Гэр хороолол.
Гэр хороолол маань ямар ч төлөвлөгөө, тооцоогүй, эмх замбраагаа алдаж гүйцлээ. Хэдийгээр ямар ч улсад иргэд нь хүссэн газартаа шилжин суурьших эрхтэй ч гэлээ усыг нь уувал ёсыг нь дага гэдэгчлэн тухайн газрынхаа хууль, журмыг дааж амьдрах чадвартай байх ёстой. Манайх шиг дуртай газраа эсгий гэрээ зоогоод амьдарчихдаг тийм нийслэл хот гэж байдаггүй л байх. Хөдөөнөөс шилжин ирэгсэд маань байр түрээслэхээ байг гэхэд ядаж л газар худалдаад авчих чадалтай байж хот руу нүүж баймаар юм. Өвөлжөөнөөсөө хаваржаа руугаа нүүж байгаа юм шиг хаа, хамаагүй газар буучихаад тог тавьж аль, үерт автагдчихлаа, гэр өгөөдөх, ажилгүй юм чинь резин шатаахгуй яадгийм гээд л загнаад байж таарах уу? Монголоос Америкт ч юм уу, Солонгос руу шилжигсэд ч гэсэн тэндхийн стандартыг дагаж амьдардагаас биш нэг майхан бариад суучихдаггүй л биз дээ?
Тэгэхлээр ингэнээ, 10 айлын хашааны газарт 1-2 давхар 20-40 өрхийн нийтийн орон сууц барина. Нэг айл 2-4 өрөөтэй байна. Нэг байр дундын дунд оврын уурын зуух, нэгдсэн бохирын бассейн, худгийн нацостой байна. Ийм хэд хэдэн байр баригдаад ирэхээр гудамжтай, гэрэлтүүлэг, зам, тоглоомын талбай зэрэг тодорхой тохижилттой болно. Мөн гараж, дэлгүүр, үйлчилгээг ч тооцож төлөвлөх хэрэгтэй. Тэдгээрийн дунд контор юм уу СӨХ маягийн юм байгуулж арчилгаа, тордолгоог нь хариуцуулна. Үүнийг дагаад шинээр ажлын байр нэмэгдэнэ. Барилгажсанаар гэр хорооллынхоны амьдрах орчин сайжирч, бие даасан боловч нэгдсэн цэвэр, бохирын системтэй болж, эрүүл ахуй хангагдана. Айл болгон гал түлэх гэж резин шатааж, хулгайн мод, нүүрсний хууль бус наймааг хөхиулэхгүйгээр дундаа уурын зуухтай болж агаарын бохирдлын хэмжээг бодитойгоор бууруулна. Үнийг Community housing system гэж нэрлэдэг бөгөөд ялангуяа Канадчууд үүнийг тун амжилттай хэрэгжүүлж чаджээ. Ер нь хуулаад авах бэлээхэн “шпаргалканууд” их л байдаг юм билээ.
Ногоон байгууламж.
Нарны зам дагуу байдаг Төмөр замын гармаас Төмөр замын депогоор үргэлжилэх дунд голын савыг цэцэрлэгт хүрээлэн болгож болж байна. Ингэхдээ тэр хэсгийн үргэлжилэх хэмжээг хувийн хэвшлүүдэд хувааж үйлчилгээ явуулах эрх олгох замаар хөрөнгөө босгоно. Нэг ёсоноо нэгдсэн зураг төсөлтэй байх боловч даланг нь дагаж баригдах нь үйлчилгээний газруудаар нь үйл ажиллагаа явуулах эрхийг Irish Pub, Их Монгол гэхчлэн туршлагатай байгууллагуудад олгоно. Тухайн байгууллагууд цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгаанд зориулж тогтмол хураамж төлнө. Тэгээд л гоёмсог усан оргилууртай, зам, талбай, ресторан пабтай, тэдгээр нь зуны цагт задгай террасын үйлчилгээ гаргаж болно, уран хийцтэй, үндэсний урлагийг шингээсэн барималуудтай, шоу тоглолт зохион байгуулж болох боломжийн талбайтай гэхчлэн яаж л бол яаж болж байна. Яагаад тэнд вэ гэхээр цэвэр, бохирын шугам явдаг учраас голын хөрсөнд бохир шингээхгүй, шууд инженерийн шугаманд холбогдчихно. Аан, харин далангаас наашаа буюу нарны зам дагуу машины задгай зогсоолыг бий болгож болох тул үйлчлүүлэгчдэд ямарч хүндрэл гарахгуй. Өвлийн цагт мөсөн урлагаар цэцэрлэгт хүрээлэнгээ гоёж, дунд голыг дагасан мөсөн гулгуур хийж болно. Гулгах зам урт, тогтмол үйлчилгээтэй, хүмүүст ч таатай байх болно.
Албан байгууллага, хувийн хэвшлийнхнийг зайлшгүй ногоон байгууламжтай байх журам гаргана. Үүнийг нь дагаад gardening хийдэг мэргэжлийн байгууллагуудын эрэлт, хэрэгцээ их болно. Үүнийхээ дараа хотоо тойрсон хэдэн нүцгэн уулсаа ойжуулах ажилд орно доо. Гэхдээ зүгээр л эзэгнүй хэдэн суулгац тарих биш, харин хувийнханд эрхийг нь өгөх замаар дандаа эзэнтэй болгоно. Тэдгээр нь тэрнийгээ жинхэнэ төгөл болгож, паркийн хэмжээтэй үйлчилгээгээр хангаж, ашгаа ч хийх нөхцөл бүрдэнэ.
Юм хийх мөнгө хаана байна?
Тэр ер ядах юмгүй. Манай 76 тарган улаан ямааны чинь 20-иод нь хотоос гарсан байх ёстой. Улаанбаатараа сонгуулийн дүүрэг, хороодоор нь тусдаа вант дүүргүүд болгож хөгжүүлэх гээгүй л юм бол тэр 20 тэрбумыг төвлөрүүлээд тэр Толгойтын цаана байгуулах бизнес дүүргийнхээ эхний ажил буюу төрийн албаны Нэгдүгээр байрандаа (өнөөх 20-25 давхар байшингаа яриад байна л даа) зарцуулах хэрэгтэй. Тэрэн дээр чинь Айванхоугийн хотын хөгжилд оруулах мөнгийг нэмчихнэ. Бас хотын төсөв гэж юм байна. Тэгэж байтал болоод явчихна дөө. Шангри Ла лав 30-аад тэрбум орчимд боссон юм гэнэ билээ.
Хотод төсөвлөсөн 100 тэрбумаар гэр хорооллын барилгажуулалтыг эхэлчихнэ. Нэг сумаар хоёр туулай гэдэг шиг гэр хорооллын маань төсөлөөр нэг мөсөн хэд хэдэн туулай буудчихнаа.
Ногоон байгууламжид харин хувийнхныг татан оролцуулна. Гэхдээ бизнес байгууллага ашиг харахгуй бол яаж хөдлөх билээ. Тэгэхээр ашиг сонирхол үүсгэх замаар бизнесийнхнээ ч дэмжиж, өөрсдөө ч үр өгөөжийг нь хүртэнэ. Та нар хий, бид дэмжээд өгье. Хамтарч хөрөнгө оруулсан ч болж байна гэх жишээний. За тэгээд, бизнес төлөвлөгөөний нарийн задаргаа хийлгэж, эдийн засгийн тооцоо, олон нийтийн сэтгэл зүйн судалгаа гэх шишээний ажлыг бол нэлээн сууж, нягталж байж нэгтэгсэн дүн гарах тул ТОМЧУУД АА, хэрэгтэй бол холбоо барина биз гээд томорчуул яадын, үхсэн баас, тээ? Хийдэг бөгөөд, чаддаг ганц юм нь юм чинь. За, та нар минь тэгээд нэмээд, нэмээд, мөрөөдөөд, мөрөөдөд явчий шүү.
Харин дараагийн дугаарт хөдөөгийн хөгжлийн талаар мөрөөдөцгөөнөө.
Hiivel hiicmeer buteevel buteechmeer sain niitlel bolsn bnaa. Neg gazar l amidarch bgaa bolohoor taalagdaj bna. Odoohndoo Ulmedeh minii bied unendeee medeh zuil homs bna. Gehdee naad zah ni Tom oyutnii hothontoi bolmoor bna. Hotoos neleed zaitai tsever agaartai tom sportiin ordonguudtai Complex heregtei bna. teul hotiin nyagtral neleed bagasah bh. Pub, Night clubuud ch bagasch irne biz. Amraltiin odroor harichihdag. teed l dandaa ooriigoo hogjuuleh avraga tom nomiin san, sport zaal, tom suljeetei labortoi. teed ulaanbaatar odoo ugasaa hunee diilehgui yum chini oor hotuudiig hogjuuleh tal der anhaarval zuer shde. Oyutnii hottoi bolvol ch goy!!! Zaa moroodvol moroodoh l yum bna.
…хэхэ, гоё нийтлэл болжээ, үнэхээр мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ…гэхдээ бас иймэрхүү юм хийхэд “бусад” хүчин зүйлс их нөлөөлдөг байхдаа л гэж боддог….ямар ч бодлого бодсон бид онол дээр бусад хүчин зүйлс тогтмол байхад л гэж боддог, гэтэл практик дээр, бодит байдал дээр тийм байдаггүй нтр гээл асуудал гардагдаа…зиаак тээд мөрөөдөхөд бол би Улаанбаатар хотын дарга биш, олигтойхон төсөв батлуулчихсан өөр нэг хотын дарга л болмоор байна хэхэ….шинээр, бүгдийг шинээр, эхнээс нь эхлээд, эхлэхдээ гэхдээ эмх цэгцтэй, зохион байгуулалттай, урьдчилсан төлөвлөсний дагуу, хэний ч хараат бусаар, гэхдээ бусдын асар их дэмжлэгтэйгээр байгуулах юмсан гэж мөрөөдөж байнадаа…хэхэ, дараагийн мөрөөдлийг хүлээж байя!!!
…Гоё бичлэг болжээ. Ер нь Монгол улсыг ерөнхийлөгчийн засаглалтай болгоод таны ерөнхийлөгчөөр тавьчихдаг ч юм билүү. Тэгвэл ганц нийслэл хот маань ч биш бүр Монгол улс маань хөгжлийн замдаа орох нь байна
За мөрөөдөөд байгаарай, тэгвэл би бас мөрөөдөлд чинь хошуу нэмэрлэж байя
сайхан мөрөөдөл байна.
Bayar hurgei! saihan niitlel baina. Bas amjilt husie!
хөөх гоё болжээ. мөрөөдөлд чинь амжилт хүсий.
Мөрөөдөл биелэх болтугай.Блог чинь таалагдлаа.Үргэлжлүүлээд байгаарай.
Яаая янзтай мөрөөдөл байнашүү. Би ч гэсэн хааяа ингэж мөрөөдөх дуртай. Удахгүй мөрөөдөл чинь эхнээсээ биелэж эхэлнээ найзаа.Хийе, бүтээе гэсэн залуус энүүгээр нэг байна. Монголын төрийн энэ үхээнц байдал удахгүй сэргэнээ. За амжилт! Өшөө гоё бичлэгүүд оруулахыг хүлээж сууна гсэн кк.
Мөрөөд, мөрөөд, бас дахин мөрөөд! Мөрөөдлөө зорилго болтлоо мөрөөд. Та нар л хийнэ шүү дээ, залуус аа!
GansukhB: Ха-ха, ернол өөрийгаа аль хэзээний Мэр болгоцон, одоо ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиар үзэхээс, ккк