Хөдөөгийн хөгжил буюу Аялал жуулчлалын сайд болсон нь.

Манайд өнөөдөр хөдөө, орон нутгийн хөгжил үнэндээ мухардмал байдалд орчихсон гэж хэлэхэд нэг их буруутахгуй байх. Хуучин тогтолцооны үед орон нутгийн нэгж, захиргааг хүчээр бариад яваад байж болдог л байсан байх. Зах зээл хаана байна байна, тэнд л амьжиргаа үүсдэг болсон өнөө цагт хөдөө, орон нутаг маань нэг ёсондоо үхмэл байдалд орчихсон. Мөнгөний эргэлт байхгуй газар хэн нь хэндээ зарж, хэн нь хэнээсээ ч үйлчилгээ авах ч юм билээ. Тиймээс ч хөдөөгийнхөн маань амьжиргаагаа залгуулах гэж хот, суурин газруудыг бараадах болжээ. Ингэснээр хөдөө газрууд, жижиг сум, суурингууд улам л эзэнгүйрч эхэллээ.

Манай томчуулын үзэж байгаагаар хөдөө, орон нутгийн дэд бүтцийг сайжруулж хот, хөдөөг холбож байж хөдөөг хөгжүүлэх юм гэнээ. Мал аж ахуй, тариаланг дэмжиж, жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлж замаар хөдөөгийннхны амьдралыг сайжруулах юм байхаа. За яахав, үнэн байж болох л юм. Гэхдээ хот, суурин газар болон өөр хоорондоо алслагдмал оршдогоос тээврийн зардалаа ч нөхөж дийлэхгүй хөдөөнийхэн маань жижигхээн үйлдвэрлэлээр гаргасан бүтээгдэхүүнээ хэрхэн ашигтай борлуулж, тогтмол орлоготой байж чадах билээ? Энэ байдлаараа бол ердөө л хэдэн ченжүүдийн барааг бэлтгэх бааз л байсаар байна. Тийм л юм бол хоттой ойрхон аймаг, сумдаа яагаад одоо болтол хөгжүүлж чадсангүй вэ? Минийхээр бол хөдөө, орон нутагт зах зээл үүсгэж байж л амьдрал сайжирмаар юм шиг. Тэгэхлээр хөдөөд яаж зах зээл үүсгэх вэ? Маш тодорхой. Ердөө л аялал жуулчлал.

Яагаад вэ гэвэл бага бүү хэл бичил ч зах зээлгүй газар зам татаж, харилцаа холбоо үүсгээд ямар ч нэмэргүй. Тэр бүхэн чинь бүрэн ашиглагдаж чадахгуй ч арчилгааны зардал энэ тэр юм нэхсэн хий хоосон зарлага л болж хувирна. Харин тухайн сум, сууринд хүний хөл ихээр орж гардаг болж байж тодорхой ажил, үйлчилгээ үүсэж, орон нутгийн хөгжил төлөвшинө. Хүний хөлийг татахын тулд байгаа байгалийн онгон, зэрлэг газруудаа түшиглэж аялал жуулчлалыг л хөгжүүлэх нь цорын ганц арга зам мөн. Тэгвэл аялал жуулчлалын салбарын хөгжил манайд зөв хэлбэрээр явж байгаа юу? Би лав үгүй гэж хэлнэ. Тэгэж хэлэх нь бүү хэл манай төрийн бодлого бол энэ салбарын хөгжлийг бараг боомилж байна гэж хэлэх бүрэн үндэстэй. Яг Монголыг “таргет”-лаж ирж байгаа аялагчид хэр их байдаг вэ? Маш бага. Дунд зэргийн тур компани жилд дунджаар 200 жуулчны захиалга авч чадахтай, үгүйтэй л байгаа. Жуулчдын ихэнх нь Транс-Сибирийн аялалын маршрутыг сонгосон байдаг тул тэд автомаатаар Монголоор дамжин өнгөрч, манайд түр саатдаг. Тэгтэл манайхан ороод ирж байгаа бэлээхэн түрийвчнүүдийг “саагаад” авах эвээ олдоггүй, аргаа ч мэддэггүй. Наад зах нь хоёр долоо хоногийн аялалаар орж ирчээд Монголд саатах хугацаагаа сунгахыг хүсэхэд нь виз олгодоггүй. Хятадын хар ажилчидын хугацааг сунгах түмэн арга олдоод байдаг хэрнээ Монголд аялах гэж ирсэн барууны жуулчдад визээ сунгах боломж байдаггүй. Энэ бол үнэн. Заавал Монголоос гарч, шинээр виз авч байж орж ирэхийг шаарддаг. “Та нарын мөнгө хэрэггүй, зайлцгаа” гэсэн бодлого л барьдаг. Жуулчны виз олгохоо нээх сүртэй юм бодчихсныг нь яана. Хаа байсан гадаад дахь Элчингүүдээс визний материал авах, буцааж визээ явуулах гээл хичнээн хэрэггүй зардал, бас чирэгдэл үүсгэж байгаа билээ. Ороод ирэхээр нь нисэх дээр визээ шууд олгоод байх систем тогтоочихож болмоор л юм. Тухайн улс, орнуудтай нь гэрээ, хэлцэлээ хийгээд, нисэх дээр жагсаалтыг нь өгөөд л болоо ш тээ, уг нь. “Энд ёстой САК байнаа, хүрээд ирээ” л гэхгүй бол амралтаа төлөвлөж байгаа гадныхан Монголыг л нээг их тоогоодхов гэж.

Аялалын маршрутын гол цөм болсон Монголын үзэсгэлэнт газруудыг дагасан хэдхэн л газрууд байна. Тэрэлж, Говь, Хөвсгөл гэсэн гурван чиглэлд л тааруулж аялалын маршрут гаргаж байгаа тул энэ бүсэд багтсан орон нутаг дахь жуулчлалын бааз үйлчилгээ бага сага хөгжих аядаад байгаа. Яагаад тэр вэ гэхлээр ямар ч ложистик байхугуйгээс аялал биш бараг залхаан цээрлүүлэлт болж хувирдаг. Амарбаясгалантыг үзэх гэж 200 км газар нүдэж, нүдэж оччихоод нэг сүмийн барилгыг 20 -хон минут үзээд буцаад л давхина. Тэр хүмүүсийг тэнд нь бүтэн өдөр саатаагаад, бүтэн өдөржингөө зугаацуулаад, мөнгийг нь саагаад байх юу ч алга. Харин бусад газар руу аялал жуулчлалыг яаж татах вэ?  Өвлийн аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх вэ? Энэ бүхэн л гол асуудал болоод байгаа юм.

За тэгэхлээр, энэ бүхнийг шийдэхийн тулд эгч аялал жуулчлалын сайд болчихноо гэж.  Юуны түрүүнд Монголд төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй. Ямар, ямар арга хэмжээ байж болох вэ? Хамгийн түрүүнд шашны. Яагаад гэвэл манай улс Буддын шашны хоёр дахь том төв. Ард түмнээ мангууруулан, мунхруулахад ашиглахаасаа иүүтэй, энэ давуу байдлаа өөр зүйлд ашиглах хэрэгтэй. Өнөөдөр буддизм, таоизм, спиритуалити, энвайронментализм зэрэг нь дэлхийн хөгжилтэй улс оруудад бараг “моод” болчихоод байна. Тэгвэл сүжигтэн олны хүсэл сонирхолд нийцсэн мөргөлийн, эсвэл ариуслын нэг арга хэмжээг маш өргөн хүрээтэй зохион байгуулна. Том хэмжээний болгохын тулд далай ламаа байг гэхэд Ричард Гир мэт нэр хүндтэй зочдыг урьж оролцуулах жишээтэй. Нэг ёсондоо исламын шашны Хаж мөргөлийн арга хэмжээ маягийн юм байна. Дэлхийн өнцөг булан бүрээс цугларах мусульманчууд бараг тэр мөргөлийнхөө үеэр сүжигтэн олны хөлд дарагдаад үхэхийг мөрөөддөг юм гэнэ билээ. Хичнээн саяараа цуглараад байгаа хэрнээ тэр мөргөлд очиж оролцох боломж хүн бүрт тэр бүр олддоггүй юм гэнэ. Тэнд мөргөсөн хүн бол, жинэхэнэ өнөөх бурхан гээч нь болдог юм байх. Гол нь тухайн том арга хэмжээг дагаад ресторан, зочид буудлууд, том, жижиг тур компаниуд, тэдний хийх аялалын маршрут дагуу орших орон нутгийн иргэд, тээврийн үйлчилгээний газрууд гэхчлэн бүгд их, бага хэмжээгээр оролцож, эдийн засгийн үр шимийг нь хүртэнэ. Харин эл арга хэмжээг жуулчлалын оргил сезон дууссаны дараа буюу 10 – 11 сарын орчим хийнээ гэж. Нэг иймэрхүү жишээгээр олон янзын арга хэмжээ зохион байгуулж болно. Жишээ нь өвөлийн улиралд Хөвсгөлд ижил, төстэй гарал, үүсэл, амьдрал, ахуйн хэв  маягтай улс орнуудыг оролцуулсан урлаг, соёлын наадам яагаад хийж болохгуй гэж. Оросын Туваагийн урианхай, Якутын чукча нараас авахуулаад, Аляскийн нуруу дагасан иннуитууд гэхчлэн олон орны төлөөлөлтэй том наадамыг үзэхийн тулд жуулчид ихээр ирнэ. Баян-Өлгийд ч гэсэн онцлог, содон юм хийх боломж зөндөө л байна.

Яг одоогоор бол манайд хаана ч очсон хоорондоо ялгагдах энтертайнмент гэж бараг байхгуй. Байгалын онцлогийг үл тооцвол хамгийн дээддээ л хэдэн бөх барилдуулж, хэдэн морь уралдуулж, хагас дутуу нум харавсан болоод, өөрсдөө өөрсдийгөө шагнаад л дуусах жишээтэй. Ямар ч гэр кэймп дээр нэг л загварын үйлчилгээтэй. Орон нутгийнх нь малчин айлд хонуулах, морь унуулах гээд л үндсэндээ үзүүлэх, харуулах юм нь дуусдаг.  Мөнгө олох арга нь ч үүгээр хязгаарлагдана.

Хүн барагтай тоож очдоггүй, тойрч гардаг газруудад сайхан, сайхан ресорт кэймпуудыг барьж жуулчдыг татах боломжтой. Ийм газарт хөрөнгө оруулагчдыг татахын тулд хамгийн хөнгөлөлттэй, боломжит саналыг тавина. Зарим компаниудын жуулчдыг тийш нь аялуулах маягаар ч байдаг юм уу.  Гэхдээ зүгээр л ядцан нэг муу гэр бааз биш, олон тооны обьект бүхий, гоёмсог дацан, бурхан, цэцэрлэг зэргээс бүрдсэн бүхэл бүтэн сүм ч юм шиг амралтын газар байна. Эсвэл Монголын түүхээр аялах мэт сэтгэдэл төрөхөөр нэг тиймэрхүү орчинтой, засалтай ч байж болно. Солонгост явж байхад эртний чигээр нь хадгалсан нэг тосгоноор биднийг оруулж байж билээ. Тэгээд зүгээр л нэг халтар тосгон ч биш, дээд зэргийн үйлчилгээ, арчилгаатай, тосгон дотроо цирк, концерт гэхчлэн олон тооны үзүүлбэртэй, үндэсний хоолны ресторануудтай газартай, битүү ой моджуулчихсан, тасархай л газар байсан даг. Эсвэл бүр пивний фестиваль шиг айрагны фестиваль зохион байгуулж болно биз дээ. Тэгээд л нэг айлаас, нөгөө айл руу айрагдаад л, найр наадам, хэсээд л, дэмбээдүүлээд л. Гэхдээ гадныхны сонирхолыг татах хэлбэрээр хийх хэрэгтэй л дээ. Мөн төрөл бүрийн дуу, хөгжмийн фестивалиудыг зохион байгуулж болж байна. Заавал хотод биш, задгай тал газар тоглолт зохион байгуулах боломж манайд зөндөө л байна.

Хөдөө, орон нутаг дахь аялал жуулчлал хөгжихийн хэрээр тодорхой зах зээл үүснэ. Нутгийн иргэд нь тухайн газар дахь жуулчны газрууддаа ажил эрхэлнэ, зарим нэг нь худалдаа, үйлчилгээ явуулна. Амьжиргааны эх сурвалжаа алдахгуйн тулд байгаль орчноо дээд зэргээр анхааран хамгаална, үйлчлүүлэгчтэй харьцах аргад өөрийн эрхгүй суралцана, соёлжино. Амьдралынх нь хэлбэр нь хүртэл идэвхжээд ирэх байх. Хөвсгөлийнхөн далай ээж, байгалийн үзэсгэлэнгээрээ амьдарч байгаагаа сайн ухаарсан улс байна билээ. Хол болоод юм нь үнэтэй болохоос биш тамхиныхаа ишийг ч хаядаггүй юм билээ. Бусад газарт бол архи ханхалуулсан хэдэн бүдүүлэг баагий нар морьтойгоо дайрчих гээд л, бараг зодчих шахаад л юмаа зарна. Хүний халаасанд байгаа мөнгийг яаж сэгсрэх вэ гэж лав хэзээ ч бодохгуй, харин ч дээрэмчих нь шулуухан санагдана. Гэх мэтэчлэнгээр яриад байвал барагдахгуй нь. Гэхдээ хамгийн эн тэргүүнд хийх бэлтгэл ажил бол сургалт. Энэ салбарт татагтан оролцож байгаа оролцогч бүр юуг, яах гэж хийж байгаа, яаж хийх вэ гэдгээ ухамсарлахаас нааш юу ч бүтэхгүй. Аялал, жуулчны компаниудын ажилчдын мэргэшсэн сургалтаас  авахуулаад хөдөө орон нутгийн засаг, захиргаа, байгаль хамгаалах газрууд, нутгийн иргэд гээд бүгдийг нь сургах хэрэгтэй. Ингээд аялал жуулчлалын салбар тодорхой төвшинд хүрч эхэлмэгц гадаад маркетинг руугаа анхаарал хандуулна даа. Шийдэх ч юм их байна даа. Наад зах нь олон улсын ТВ сувгуудаар Монголын жуулчлалын брэнд үүсгэж, тогтмол сурталчилгаа цацах, онгоцны тийзний олдоцыг нэмэгдүүлж, үнийг бууруулах гэхчлэн, тоймгүй их асуудал байна. За за, лав л ганц бичлэгээр барахгуй юм байна. Тэгээд сайд болж байгаад л үргэлжлүүлээд байхаас.



7 Responses to “Хөдөөгийн хөгжил буюу Аялал жуулчлалын сайд болсон нь.”

  1. NmBa says:

    Бичлэг таалагдав. Санаа тавих асуудлын нэг яах аргагүй мөн. Гэвч манай төрийн томчууд тухайн аймгаасаа сонгогдож гарчихаад тойрогтоо юу хийж бүтээн байгуулдаг болдоо? Сонгууль дөхөөд ирэхээр л нөгөө сайхан амлалтууд ар араасаа цувардаг гэжуга. Шийдэх асуудал их байна. Сайд болохоор чинь ярилцъя тээ.

  2. Niitlel chini olon saikhan asuudal devshuuljee taalagdlaa.
    Chinii devshuulsen sanaan deer nemj khelekhed ugaas bidnii brand buteegdekhuun bol naadam gej ontsolmoor baina, uunii l kharin tsogts togoldor buteegdekhuun bolgokh kheregtei, bur togoldor.

    Mon chinii khelsen surgalt buyu ayalal juulchlaliin salbariin bolovson khuchin mash chukhal.

    Nadad shashnii tal deer ooriinkhoo bodliig khelekhed bid oorsdiin suseg bishrel, soyoloo aldaagui baikhad l bolokh yum shig, ternees businessiig shashintai kholbovol yamarvaa negen khereglegchiin segment ard ni uldeed l baikh bolno. (jish: Naadam irj uzkhed shashin yamar ch khamaagui l baikh kheregtei)

    Suuliin neg sanaagaa khelekhed odoo tsagt bid yamarvaa negen ajliig khiikhed (shine sanaa, uil ajillagaa zokhion baiguulakh, leadership, khandiv…) zaaval bas neg talaaraa uls tortei kholbokh ali esvel yamarvaa negen alban tushaald daramtlagdakh, ingesneeree oorsdiin setgelgeeg khaagaad bgaa met sanagddag. Zaluus bid oorsdoo l sanaachlagatai, erdem medleg, bolovsroltoi baikhnee saad khotgoriig davna, (jish: Khoyor Germanii khana.)

    Zarim talaaraa baga zereg shuumj sanaa garsan baij magad gekhdee personal zuils bol bish shuu. Chinii khurgej baigaa message bol tuiliin zov kharin chinii messagiin tsaana ugaas baigaa asuudluud ni l problemtei bolokhoor ted nartai kholbogdson gej oilgooroi. BTW: Happy New Year!

  3. baatarscc says:

    Хот хөдөөгийн ялгааг багасгая гэхэд хир хугацаа орох болдоо.

  4. GansukhB says:

    Үнэндээ бүгдээрээ л хот руу шигдээд (бараг хүн амын талаас илүү нь хотод амьдарч байна) байхын оронд бүхий л төрлийн мэргэжлээр сурч төгссөн “гэгээрсэн” хүмүүс олноороо хөдөөд очиж ажиллах хэрэгтэй гэж бодож байна.

  5. Ulmedeh says:

    хөдөө орон нутаг чинь бараг л амьд музей шиг санагддаг, байгаа юмыг байгаагаар нь л харуулахад гадаадынхан ангайж ирдэг. Муулах нь ч хаашай юм гэхдээ л өрөвдөлтэй юм, 21р зуунд ингэж орох нь,
    Мөн өсгөж үржүүлээд байгаа 40 гаран сая мал нь тооноос цаашгүй, хэрэгцээгүй хоолны савнууд гэчүүл алдас болж ч магад. Ийм их малтай юм байж, сүү сүүн бүтээгдэхүүн малын гаралтай бүтэгдэхүүнийг бүгдийг нь гаднаас авдаг, дотоодын нийт бүтээгдэхүүнийг хангаж чадахгүй байгаа нь харамсалтай.
    Фермерийн аж ахуй эрхлэхгүй байгаа нь бас сонин юм шүү. Бэлчээрийн мал аж ахуйг халж суурьшмал фермерийн мал аж ахуйг хөгжүүлэн шинэ үүлдэр угсааны чанартай цөөн тооны малтай байх л хэрэгтэй. Малынх нь тоо ихсэхээр аяндаа байгаль эх цэвэрлэгээ хийж байгаан\зуд\. Тэгээд л малгүй болсон хэдэн Дорж Бат дулмаа цэцгээгээ дагуулаад иргэнийхээ эрхийг эдлээд хаана оршин суухаа өөрөө шийдээд Улаанбаатарт ирцгээнэ. ирээд л хотыг ,амьдран суух газрыг минь Утаанбаатар болгох ажилд ханцуй шамлан орж байгаа нь үнэн шдэ. Буруутгах аргагүй, учир нь тэдэнд өөр сонголт үлдээгүй.

    Тэхээр Фермерийн аж ахуй гэдэг зүйлийг ашиглан ганц нэг биш хэсэг бүлэг хүмүүсийг төрөөс дэмжих хэрэгтэй. малчидад л бид нар дандаа тусалдаг, тэд нар монголд ер нь ямар гавьяа байгуулдагийг мэдэхгүм тэд нар улсдаа юу ч өгдөггүй дандаа л авдагшдэ. Олон мал өсгөснөөрө улсад тэд юу ч өгөөгүй. ерөнхийдөө бол тэднийг татвар төлдөг жинхэнэ иргэн болгох хэрэгтэй шдэ. Тэгээд л хотод байгаа энэ аймгийн холбоо энэ сумын холбоо гээд л нутаг нугархах нь бүр ч тэнэг асуудал гэж боддог. \тэгчээд хөдөөнийх байхаар яадгийн гээд дургүй хүргэхийнэ яана гээч.\ Иргэн баймаар байвал үүргээ биелүүлдэг л байх хэрэгтэй.
    Юмс хувиралд оршдог харин нүүдэлчид маань 13р зуунаас хойш хувираагүй өдийг хүрлээ, арай удаан байгаан бишүү. Өөрчлөлт хэрэгтэй шдэ.

    Аялал жуулчлалаар хооло олж иднэ гэвэл монголын тал нутаг амьд музей болоод бүтээгч улс болохоо болих байхдаа. Амьд музей болчуул амар ч юмуу. хэхэ

  6. hehe says:

    said bolj bgaa l urgeljluuleed bgarai,,,thde said bolohiinho umnu zunduu goy yum bicherei ,,,hehe

  7. Uyanga says:

    Санаа бол их байнөө, лав бичиж барахгуйм байналээ. Залуус уг нь тухайн салбар бүрт чиглэсэн мэтгэлцээн өрнүүлэх, илтгэх танилцуулах зэрэг юм зохиогддог бол ч их юм гарна даа. Даан ч энэ хэдэн яамд, тамгын газрууд нь ямар олон нийтийн оролцоо этэр гэж юм бодох ч биш. Гэхдээ хэдүүлээ бууж өгөхгүйшдээ, одоо таанууд л хийнэ шүү дээ, санаж байгаа бээ?

Leave a Reply